Байгалийн аргаар хар батганаас салах 10 арга
Бид нүүрэн дээрх батгаа шахахаар улайж, эсвэл сорив үлдэх гээд байдаг. Гоо сайханд тэр болгон ороод байж чадахгүй. Тиймээс гэртээ өөрөө бэлдээд хялбархан хар батганаасаа салах 10 аргыг хүргэж байна. Хэрэгжүүлээд үзээрэй.
Лемон+зөгийн бал+ элсэн чихэр
Нимбэгээ таллаад дээр нь зөгийн бал, элсэн чихэ түрхээд асуудал үүссэн бүхий газар түрхэж, массаж хийх маягаар зөөлөн илнэ. Дараа нь зориулалтын хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ. 7 хоногт 1 удаа хэрэглэнэ.

Вазелин + хүнсний скоч
Энэ аргыг усанд орох, саунд суусныхаа дараа нь хийнэ. Учир нь хүний арьсны нүх ууранд тэлсэн байх учиртай. Энэ үед асуудалтай хэсэг дээр вазелин түрхэнэ. Дараа нь хүнсний уутаа тавьж, битүү байлгана. Гаднаас нь бүлээн алчуураар бэгнэж болно. Хэсэг хугацааны дараа арьсаа хар батгыг цэвэрлэхэд маш хялбархан болсон байх болно. Зөөлөн шахахад л болно.

1/4 аяга кокосын тос /халаасан байх/ 10 дусал эфирийн тосыг /нимсэг, лаванда/ нийлүүлээд сайтар холино. Хөвөнд шингээн асуудалтай хэсэгт түрхэнэ. Тасалгааны хэмд хадгалаж болно.

1 цайны халбага овъёосны нунтаг, ижил хэмжээтэй шанцайны нунтаг хийгээд дээр нь бага зэрэг бүлээн ус хийж сайтар хутгана. Өтгөн тос болох учиртай. Дараа нь хурууныхаа өндгийг ашиглан батган дээрээ түрхэнэ. Хэсэг хугацааны дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Энэ аргыг хамгийн ихдээ сард 2 удаа хэрэглэж болно.

1/2 хоолны халбага хоолны халбага хар нүүрсэн эм дээр 1/2 халбага ногоон шавар нэмээд бүлээн усаар зуурч, нүүрэндээ түрхэнэ. 30 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэвэл үр дүнгээ өгнө.

Кофены шаар болон болон кокосын тосыг /тосыг халаасан байна/ ижил хэмжээтэй холиод асуудалтай хэсэгт түрхэн үрнэ. 5 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Холимогоо хөлдөөж ашиглаж болно. Энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэнэ.

2 ц.х гоо сайхны цагаан шавар, 1 ц.х зуун насты, 1 цайны халбага цэвэршүүлсэн ус, 3 дусал эфирийн тосыг сайтар холино.Нүүрэндээ түрхээд 10 миунтын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Сард 2 удаа хэрэглээрэй.

¼ аяганы хэмжээтэй овьёос, 2 цайны халбага йогурт, 2 ц/х зөгийн бал, 2 ц/х оливийн тосыг белендерт хийж нунтаглаад, нүүрэндээ түрхэнэ. 1-2 минут нүүрэндээ иллэг хийнэ. Дараа нь бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Хэрвээ та эмзэг арьстай бол заавал иллэг хийх хэрэггүй. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.

1/4 аяга элсэн чихэр, адил хэмжээтэй бор сахар, адил хэмжээтэй оливын тос хийгээд 1цайны халбага зөгийн бал, 1/2 цайны халбага ванилла хийгээд уустал нь сайн холино. Асуудалтай хэсэгт түрхэхдээ илж өгнө. Хэсэг хугацааны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 7 хоногт 1 удаа хэрэглэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН
(139.5.218.232)
2016-10-21 21:26:14
ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА
0
0
0
Хариулах







