Хумсны гель- лак хорт хавдарт хүргэдэг үү?
Эрдэмтдийн бодол...
Гель-лакыг зохион бүтээснээс хойш бид маникюртай холбоотой бэрхшээлүүдийг мартах болсон. Харин эрдэмтэд тайван байж чадахаа больсон байна. Яагаад гэвэл энэхүү процессын сөрөг талуудыг судалжээ. Судалгааны сэдэв нь ягаан туяа юм. Үнэн хэрэгтээ хумсыг тусгай гэрлэн доор шарах нь эрүүл мэндэд нөлөөлдөг магадлалтай юм. Гелэн лак нь нэгээс хоёрхон минутанд хэт ягаан туяаны гэрлийн тусламжтайгаар бэхждэг гэдгийг туршлагатай бүсгүйчүүд мэддэг. Энэ бол маш тав тухтай, эвтэйхэн, цаг маш их хэмнэдэг. 
Гэтэл шинжээч нар энэхүү процессын шат дамжлага нь эрүүл мэндэд хортой гэж үзэж байна. Нью-Йоркын их сургуулийн дэргэдэх Анагаахын сургуулийн доктор крис адикан тэрхүү туяаны цацраг нь арьсанд хэрхэн нөлөөлж буйг тестэлж үзээд арьсны хорт хавдрыг үүсгэх эрсдэлтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Гэхдээ эрдэмтэн өөрөө “Энэхүү эрсдэл нь маш бага байгаа, гэхдээ ер нь ийм зүйлд дурлах шаардлагагүй гэсэн” дүгнэлт хийжээ. Энэ дүгнэлтийн дараагаар АНУ-ын арьсны хорт хавдрын сангийнхан судалж эхэлжээ. Уг сангийн дэд ерөнхийлөгч анагаах ухааны шинжлэх ухааны доктор Элизабет Хелл Крист нь адиган докторын болгоомжилсон дүгнэлтийг баталсан. Элизабет Хелл нь “Хэт ягаан туяаны гэрэл нь хүмүүсийн хувьд хорд хавдар үүсгэх магадлалтай. Гэхдээ бид энэ туяанаас үүсэх арьсны хорт хавдрын эрсдэл нь маш бага гэдэг дүгнэлтэнд хүрсэн” гэж мэдэгджээ.
Гэсэн хэдий ч эрдэмтэд хэт ягаан туяанд автах хэрэггүй хэрэггүй гэж анхааруулж, урьдчилсан сэргийлэхийг зөвлөсөөр байна. Хэдий чинээ бид өөрийнхөө арьсыг хортой туяанд шарна төдий чинээ өөрсдийгөө эрсдэлд оруулж байна гэсэн үг юм. Гэхдээ танд хумсаа хурдан хугацаанд хатаах шаардлага байгаад байдаг. Тэгвэл мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар их энгийн арга байгаа. Хумсаа хатаахаасаа өмнө гар болон хөлнийхөө арьсан дээр нарны хамгаалалтын SPF 15 хувиас доошгүй хэмжээтэй тосыг түрхчихэд л болох юм.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН 00
(202.9.47.132)
2013-06-26 19:32:30
МЭДЭХГҮЙ ШҮҮ
0
0
0
Хариулах
*****
(202.179.20.248)
2013-03-22 17:32:33
aimar ymaa eniig ogt anzaarch bgagui bas medkuugeesee bolood hort hawdartai bolchuul yanaa olon emegtei hund uzuuleech naadhaa
0
0
0
Хариулах
hums
(202.179.20.248)
2013-03-22 17:31:22
ene zurgan deer bga buteegdehuunuudiig tgd yaj haanaas awch bolhuu ed nar n ymar uchirtain bi sain oilgohgui bn herwee humsniihaa lakiig hurdan hataahiin tuld ed naraas turhej boloh ymuu
0
0
0
Хариулах







