Өчигдөрхөн Нью-Йорк хотод ”Yeezy Season 4” загварын шоу болж өнгөрлөө


Өчигдөр Нью-Йорк хотод Yeezy Season 4 загварын шоу болж өнгөрлөө.Мэдээж шоуны эхний эгнээнд Кардашьян-Женнерийн гэр бүл мөн Фаррел Уильямс, Tyga, Desiigner, Pusha T зэрэг тэдний хамгийн дотны найзууд нь сууж байлаа

Уг шоуг зөвхөн тэнд ирсэн зочид төдийгүй Tidal-ын хэрэглэгчид шууд дамжуулалтаар үзэх боломжтой байсан юм. Загварын шоу эхлэхийн өмнө биеийн өнгөтэй дотуур хувцас өмссөн олон арван загвар өмсөгчид тайзны дунд эгнэж зогссон байв. Канье Уэстын загварын шоуг үзэхээр Анна Винтур, Карин Ройтфельд, Каролин Вриланд нар хүрэлцэн иржээ. Харин тайзнаа алхаж байсан загвар өмсөгчдийн дунд Шанель Иман болон Канье Уэстийн сүүлийн клипэнд тоглосон Тейана Тейлор нар харагдлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.