Монголын миссийг дэлхийн хэвлэл мэдээллүүд онцоллоо


Монголд анх удаа зохион байгуулж буй "Face of Beauty International 2016" тэмцээнд жүжигчин, мисс Э.Урангоо эх орноо төлөөлөн оролцохоор болсон билээ.

Нутгийн дэвжээнээ тэргүүн титмийг хүртэх хариуцлагатай үүрэг хүлээсэн Монголын шинэхэн гоо бүсгүй гадны хэвлэлүүдийн анхааралд хэдийнэ оржээ. Тодруулбал, Э.Урангоог 2000 оны "Дэлхийн мисс", Болливудын алдарт жүжигчин Прьянка Чопратай  ижилхэн төрхтэй, дэлхийд үнэлэгдэх гоо үзэсгэлэнтэй тухай харьцуулсан мэдээ нийтлэгдэж богино хугацаанд олон мянган хандалт авч чаджээ.

Дэлхийн 60 орны миссүүд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо цуглаад буй энэхүү түүхэн агшинд Э.Урангоо эхнээсээ л хэвлэлийнхний гол сэдэв болж буй нь түүнийг хүчтэй оролцогч болохыг илэрхийлж байна.

Сонирхуулахад, Украйны "АМЬД БАРБИ" болон 60 орны миссүүдийн оролцсон титэм гардуулах ёслолын ажиллагаа аравдугаар сарын 8-ны өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болох аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.