Үнсгэлжин киноны гол дүр Lily James

Өнгөрөгч баасан гаригт Монголд нээлтээ хийгээд буй Cinderella киноны гол дүрийг бүтээсэн Lily James буюу Lily Chloe Ninette Thomson-г танилцуулж байна. 
Энэхүү кино нь урьд урьдын "Үнсгэлжингийн түүх"-ээс илүү гайхалтай бүтээл болж чадсаныг дуулгахад таатай байна. Үнсгэлжин кинонд үзэсгэлэнт, сайхан сэтгэлтэй Эллагийн дүрийг бүтээсэн Английн залуу жүжигчин Lily 1989 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр мэндэлжээ. Өдгөө 25 настай Lily James Лондонгийн Хөгжим Драмын сургуульд суралцаж 2010 онд төгссөн бөгөөд үргэлжлүүлэн жүжигчний мэргэжлээр суралцсан байна. 
Түүний эмээ нь Америкийн жүжигчин Helen Horton бөгөөд аав нь жүжигчин, хөгжмийн зохиолч Jamie Thomson юм. Өнөө цагийн үнсгэлжин Lily-н гол дүр бүтээсэн кинонуудаас дурьдвал  2012 онд “Chemistry” хэмээх богино хэмжээний кино, “Wrath of the Titans”, “Broken”, “Fast Girl”, 2015 онд “Cinderella” зэрэг кинонууд юм. Мөн энэ онд “Untitled John Wells project”, “Pride and Prejudice and Zombies” зэрэг бүтээлүүдэд дүр бүтээгээд байгаа аж.
Үнсгэлжин киноны хувьд ханхүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Richard Madden-тай хослон романтик хайрын түүхийг бүтээсэн нь кино сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Жүжигчин Richard Madden 1986 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Шотландад төржээ. Тэрээр урлагийн гэр бүлд өсөөгүй бөгөөд 1999 оноос жүжигчний гараагаа эхэлж, 2007 онд Шотландын Хөгжимт Драмын Академийг төгссөн байна. Улмаар “Globe” театрт орж, тэр даруйдаа “Ромьео Жулиет” бүтээлийн Ромьеогийн дүрийг бүтээсэн аж. Түүний дүр бүтээсэн кинонуудаас дурьдвал 2000 онд “Complicity, 2010 онд “Chatroom”, 2011 онд “Strays”, 2013 онд “A Promise”, 2015 онд “Cinderella” зэрэг бүтээлүүд юм. Мөн энэ онд “Group B”, “Bastille Day” зэрэг кинонд тоглож байгаа аж.  Chris Weitz-н зохиол Cinderella киноны найруулагчаар Kennet Branagh ажиллажээ.











Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.