Өнөөдөр талбай дээр “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно

Өнөөдөр 19 цагаас Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болох юм байна.
Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидээ дэмжих зорилготой тус арга хэмжээний үеэр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд бараа, бүтээгдэхүүний худалдаа явуулна.Тус тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт дуучин Д.Болд ажиллаж байгаа. Улмаар тус арга хэмжээний үеэр “Никитон”, “Камертон” хамтлагуудын тоглолт болох юм байна.
Анх удаа зохион байгуулагдах эл арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд санаачилсан.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.212.116.131)
2016-09-30 10:27:48
БОЛЬЁ ОО
0
0
0
Хариулах







