Хүндэрсэн ходоодны шархыг хагалгаагүйгээр эдгээх арга

Нөхөр маань 10 гаруй жил ходоодны шархтай явсан. Үүнээс болж ажилаасаа ч хүртэл гарсан. 2-3 удаа эмнэлэгт хэвтэхээс гадна гэрээрээ байнга эмчилдэг байв.

Тэгсэн хэрнээ л дээрдэх биш улам дордсоор л байсан. Хоолонд дургүй болж жигтэйхэн турж эцэж биеийн хүчний ажил байтугай явахдаа хүртэл хэцүү байв. Ернь л дордсоор дордсоор хүний гарт орсон гэж хэлж болно. Бид бодож хагалгаа хийлгүүлэхээр шийдэв. Тэгтэл маргааш эмч дуудаж уулзаад бид нөхөрт тань хагалгаа хиймээргүй байна бие нь хэтэрхий сул байна. Та нар гэрээр эмчилгээ хийлгүүлбэл яаасан юм гэсэн. Тэгээд ходоодны шарх их хүндэрсэн байсан нэг хүнд хэрэглэсэн ачтай жорыг надад өгсөн юм. Тун энгийн жор. 

 

Би бүдүүн ширхэгтэй үрүүлээр үрсэн зөгийн жилий 10 грам, давсгүй цэвэр цөцгийн тос 100 грамыг авч гал дээр хайлуулаад хайлж дуустал хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг шилэн саванд юүлж 10 минут байлгана. Дараа нь нэгэн жигд холигдсон бэлдмэл болтол нь хутгаад өдөрт 3 удаа 1 цайны халбагыг 1 стакан хөөрүүлсэн сүүнд хутгаж ууж байсан. Энэ сүүндээ 1 цайны халбага зөгийн бал хийнэ. Бэлдсэн эмээ ууж дуусаад 7 хоног завсарлаад эмчилгээг дахин үргэлжлүүлсэн. Сарын дараа эхогоор харуулсан эмч дуу алдаж нүдэндээ ч итгээгүй ...Чи хоёр ч шархтай байсан байж яаж нэг сарын дотор эмчилж чадав аа гэж байсан.
Үүнээс хойш ходоодны шарх нөхрийг зовоогоогүй. Ходоод гэдэс эвгүй оргивол тэр даруйд нь нөгөө гайхалтай эмийг бэлдэж уулгадаг.


Зөгийн жилий гэж юу бэ?



Зөгий мод, бургасны нахиа, найлзуурын давирхайлаг бодисыг хураан жилий боловсруулдаг. Модлог ургамал нь өөрийн нахиа, найлзуурыг элдэв нянгаас хамгаалахын тулд давирхай ялгаруулж бүрдэг. Жилийн найрлагад ордог биофлавиноид, холтсон хүчил, эфирт тос, үнэрт хүчил зэрэг нь түүний биологийн идэвхтэй, тухайлбал антиоксидант, вирус, мөөгөнцөрийн эсрэг, хордлого тайлах, өвчин намдаах, нөхөн сэргээх, хавдрын эсрэг, дархлаа өдөөх зэрэг чадварыг харуулна. Зөгийн жилий нь бие махбодийн хүрээлэн буй орчны таагүй хүчин зүйл дэх физиологийн тогтворжилтыг нэмэгдүүлнэ. Зөгийн жилий антиоксидант идэвхжил, биофлавиноидын агууламжаараа бусад хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн дээгүүрт ордог. Мөн дархлаа сэргээж, чөлөөт радикал эсийг гэмтэхээс хамгаална.

Эх сурвалж: Эдгэрсэн хүний үг..АНАГААХ АРГА БИЛИГ СОНИНООС 
http://undesten.mn/index.php?newsid=12090
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Solongo (66.181.161.21) 2018-09-01 18:56:08
Энийг уншиж байгаа бол хэрэв хавдар шарх эсвэл өөр төрлийн өвчтэй бол зүгээр л эмнэлэгт ханд Ийм баталгаа нотолгоогүй албан бус эмчилгээ өвчнийг улам хүндрүүлдэг Хэрэв хагалгаа шаардлагатай гэсэн бол зүгээр л хагалгаагаа аль болох хурдан хийлгэх хэрэгтэй
nastagdorj (27.123.214.123) 2018-08-04 23:12:09
Zөгиин жилии гэж үи баиdagbe haanaas olj boloh be
Hun (202.9.41.138) 2017-11-21 13:40:42
Hodoodnii sharh ehogoor hargdahgui l dee
Тэгшбаяр (43.242.243.214) 2017-10-03 22:04:08
Сайн байна уу Энэ ходоодны шархны эмчилгээний тухай бичсэн нь үнэхээр үнэн болов уу Би янз бүрийн л эмчилгээ хийж үзсэн сайн болохгүй байх юмаа
эмийн ургам***** (124.158.77.175) 2017-01-10 14:45:29
99823068 эмийн ургамал зөгийн бал насаараа зарж бгаа хүн
(172.56.38.175) 2017-01-04 03:18:39
Zogiin jiliin gedegiig yaj haanaas yag heden sard avah ystoi gesen zaavar baidag ym bolovuu helj ogch tus bolno uu bayrlalaa
(122.201.22.180) 2016-11-29 12:22:45
99889705 -c asuu
Зочин (202.70.34.98) 2016-11-16 11:59:21
Жилийг хаана авч болох талаар хэлж өгнө үү хаяг утас
(202.9.42.155) 2016-11-15 22:55:53
жилийг зардаг болуу хаанаас авах уу