Дэлхийг хамгийн хурдан хугацаанд тойрон аялсан анхны эмэгтэй

Хэрвээ хэн нэгэн 50 орноор аялсныг сонсвол бидний сэтгэл хөдөлнө. Бүр 100 орноор аялсан гэвэл үнэхээр гайхалтай санагдана. Тэгвэл 27-хон настай Америк бүсгүй маш хурдан хугацаанд 196 орноор аялах төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлсээр явна. Түүгээр ч зогсохгүй “Дэлхийг хамгийн хурдан хугацаанд тойрсон анхны эмэгтэй” болох мөч тун ойрхон байгаа аж.

Түүний энэ гайхалтай аялал 2015 оны 7 сараас эхлэсэн бөгөөд аль хэдийнээ 181 орноор аялаад байгаа юм. Одоо түүнд 40 өдөр үлдсэн. Энэ хугацаанд 15 орноор аялах юм. Хэрвээ үүнийг хийж чадвал тэрээр Дэлхийн дээд амжилтыг тогтоож, Дэлхийг хамгийн хурдан хугацаанд тойрсон Анхны эмэгтэй болох юм.27-хон насандаа шүү дээ.Одоогийн байдлаар түүний зардал 200000$ болсон бөгөөд ивээн тэтгэгч байгуулагуудаас нь гарч байгаа гэнэ.


















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.