Ээжийнхээ халуун энгэрт амилсан хүү
Кэти, Дэвид Огг нарын гэр бүлд нэгэн гайхамшигтай үйл явдал тохиолджээ. Хосууд ихэр хүүхэдтэй болох гээд тун аз жаргалтай байсан ч 26 долоо хоногтойдоо дутуу төрөх болов. Төрөх явцад ихрийн охин нь эрүүл саруул төрсөн ч 2 минутын дараа төрсөн хүүгийнх нь бяцхан зүрх цохилохгүй байв. Эмч нар бүхий л чадлаараа хичээсэн ч түүнийг аварч чадсангүй. Энэ үед түүний ээж, аав нь түүнийг энгэртээ тэвэрч, үнсэж түүний төлөө буцаад ирээч хэмээн залбирсан гэдэг.


Аав, ээжийн тэр их хайр, чин хүсэл, халуун бие түүнийг аварсан уу гэнэт хүү амьсгалж эхэлжээ. Үүнийг харсан эмч, сувилагч нүдэндээ ч итгэхгүй гайхширсан гэдэг. Энэ тухайд ихрүүдийн ээж Кэти "Түүний бие хүйтэн байсан. Би хүүгээ энгрэтээ нааж, нөхөр минь цамцаа тайлан цээжээрээ дулаацуусан. Бид хүүгээ өхөөрдөж, аав ээждээ ирэхийг чин сэтгэлээсээ гуйсан. Бурхан бидний гуйлтыг сонсож, хайрыг минь мэдэрч бидэнд тусласан" гэж ярьжээ.




Хүү амьсгалж эхлээд гэнэт дуу гаргаж, удалгүй нүдээ нээн, аавынхаа гарын хуруунаас барьжээ. Амьгүй төрсөн тохиодол олон байдаг ч амьд гарсан нь тун цөөхөн аж. 2010 оны 5 -р сарын 25 нд мэндэлсэн ихрүүд одоо 6 настай эрүүл саруул өсөж байгаа бөгөөд эцэг эх нь тэдэнд хэрхэн гайхамшигт учирлаар хамт байгаа тухайгаа ярьж өгчээ. Тэдний гэр бүл 2011 онд Шинэ Зеландаас Автсрали руу шилжин ирж, дахин нэг хүүтэй болжээ.


Хорвоо дэлхий гайхамшигтай зүйлсээр дүүрэн шүү


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






