90 настай инстаграмын од эмээ

Энэ эмэгтэйг Раиса Гладских гэдэг бөгөөд 90 настай. Түүний ач охин нь түүнд инстаграм хуудас нээхэд нь тусалжээ. Тэр цагаас хойш өөрийн амьдралын тухай бичиж эхэлсэн бөгөөд энэ нь маш олон хүмүүс таалагджээ. 


Инстаграм хуудсандаа "Намайг Раиса гэдэг. Би 90 настай. 2 хүүхэдтэй, 3 ач охинтой, 5 гучтай хүн. Би ярих зүйл ихтэй хүн шүү. Би өөрийгөө одоо ч залуухан гэж боддог" гэж бичжээ. Түүний ач охин "Манай эмээ тун ой сайтай. Надад бага насныхаа тухай, өсвөр насныхаа тухай нүдэнд харагдтал ярьсан. 90 жилийн түүхээ хуваалцахаар тохиролцсон. Эмээ маань эцэг эх, дайн, өлсгөлөн гээд бүхий л зүйлийн амьд гэрч болсон хүн. Энэ бүгдийгээ олон нийттэй хуваалцаасай гэж би хүссэн" хэмээн ярьсан байна. 


Би 10 жилийн өмнөөс л амьдралдаа тохиолдсон сонирхолтой зүйлийн талаар ярьмаар санагддаг байсан. Олон залуус миний яриаг сонсох дуртай байлаа. Тиймээс ач охин минь инстаграм нээхэд тусалж тэрхүү хуудсандаа өөрийнхөө тухай бичихийг зөвлөсөн юм. Би их өөдрөг үзэлтэй. Хүнд гомдоллох, бусдад гомдох хамгийн дэмий зүйл гэж боддог. Хөгширөх нь тийм ч муухай зүйл биш юм шүү гэж хэлмээр байна.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.