Маргааш ”Victoria secret” шоу эхлэнэ

Жил бүр олон сая үзэгчид тэсэн ядан хүлээдэг "Victoria secret" шоу маргааш Нью -Йорк хотноо эхлэх гэж байна. Энэ удаагийн шоунд Behati Prinsloo, Kendall Jenner болон Gigi Hadid зэрэг үзэсгэлэнт загвар өмсөгчид эргэн ирэх боловч Alessandra Ambrosio, Lily Aldridge зэрэг үзэгчдийн хайртай загвар өмсөгчид тайзнаа алхахгүй  юм. 

image

Alessandra Ambrosio нь 2000 онд буюу 20 настай байхдаа анх сахиусан тэнгэр болсон бөгөөд 17 жилийн турш энэхүү тайзнаа алхсан юм. Тэрээр бүх цаг үеийн хамгийн шилдэг загвар өмсөгчийн нэг болж чадсан бөгөөд 2017 онд албан ёсоор сахиусан тэнгэрийн далавчаа өгч, зодог тайлсан юм. 

image

Харин  Lily Aldridge энэ жил 2 дахь хүүхдээ тээж байгаагаа өнгөрсөн 8 сард олон нийтэд зарласан юм. 



32 настай үзэсгэлэнт сахиусан тэнгэр Caleb Followill -тай  гэрлэсэн бөгөөд тэд 6 настай охинтой. Түүнийг Dixie гэдэг. 

image

Сахиусан тэнгэр Behati Prinsloo  3 жилийн дараа тайзнаа эргэн байна. Учир нь нөхөр Adam Levine - тайгаа хоёр ч хүүхдийн эцэг эх болоод байгаа юм. Үзэгчдийн хамгийн дуртай Kendall Jenner болон Gigi Hadid нар өнгөрсөн жил тодорхой шалтгааны улмаас Шанхайн тайзнаа алхаж чадаагүй. Харин маргааш тайзнаа алххад бэлэн болжээ. 

Мөн энэ жил анх удаагаа Филлиппин загвар өмсөгч алхана. Шинэ шинэ олон сайхан сахиусан тэнгэрүүд энэ жил нэмэгдсэн байгаа. Тэдний тухай илүү дэлгэрэнгүйг уншхыг хүсвэл http://www.emegteichuud.mn/content/65975.shtml линкээр ороорой. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.