”Дээлтэй монгол” маргааш болно


“Дээлтэй Монгол” арга хэмжээ маргааш 11:00 цагаас Их эзэн Чингис хааны талбай дээр болоход бэлэн болсон байна. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт болох байсан боловч цаг агаарын байдлаас болоод хойшилсон. Харин маргааш цаг агаар, цаг хугацааны хувьд яг хийхэд тохиромжтой өдөр бололтой. Энэхүү арга хэмжээнд дүүрэг бүр өөрсдийн шинж чанарыг харуулсан үндэсний хувцасны прадыг зохион байгуулах гэнэ. “Дээлтэй Монгол” арга хэмжээнд оёдолчид шууд Монгол дээл эсгэж оёхоос гадна шилдэг нийтийн бүжгийн хос, хамгийн сайхан үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг шалгаруулна. Мөн “Цагаан эсгийний ёслол” буюу олны танил хүмүүс Монгол дээлтэйгээ  оролцох юм. “Монгол Костьюмс”-ийн үндэсний хувцасны загварын шоуг үзэгч олондоо өргөн барих гэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН (202.70.46.206) 2013-07-19 21:30:44
ЧИНГИСИЙН ТАЛБАЙ ГЭЖ ХЭНТИЙД БАЙДАГ БИЛҮҮХААНА БАЙДАГ БИЛЭЭГӨГӨӨ ТАЛБАЙГИЙН ОЛОХГҮЙ БАЛРАНАА