Монголоос анх удаа Бодибилдингийн Дэлхийн хошой аварга төрлөө
Тайландын Паттаяад 2016 оны Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-ноос 4-ны хооронд болж өндөрлөлөө. ДАШТ-д 55 орны 617 тамирчин 39 ангилалд өрсөлдөж дүнгээ гаргасан байна.Харин манай улсаас 17 тамирчин оролцсоноос 3 Алт, 2 Мөнгө, 4 Хүрэл медаль хүртлээ.Тодруулбал:

- Women"s Athletic Physique up to 165 cm - Г.Угалзцэцэг Алтан медаль
- Women"s Athletic Physique over 165cm - Б.Бадамсүрэн Алтан медаль
- Women"s Model Physique up to 160cm - А.Ичинноров Алтан медаль
- Men"s Junior Bodybuilding up to 75kg - Н.Чинзориг Мөнгөн медаль
- Men"s Sport"s Physique up to 170cm - Н.Түвшинбаяр Мөнгөн медаль
- Men"s Master"s Bodybuilding 50-59 yrs - С.Дуламрагчаа Хүрэл медаль
- Men"s Senior Bodybuilding up to 70kg - Л.Саруулбат Хүрэл медаль
- Women"s Athletic Physique over 165cm - Б.Бадамсүрэн Хүрэл медаль,
- Men"s Athletic Physique up to 170cm - Г.Жамц Хүрэл
медаль тус тус хүртсэн амжилттай оролцлоо. Харин Г.Гансаруулын хувьд
шөрмөс татсаны улмаас харамсалтайгаар тэмцээндээ орж чадаагүй байна. Гэвч
түүнийг оролцсон бол эргэлзээгүй түрүүлэх байсан тухай олон хүн дурсаж
байна.
Ийнхүү орныхоо нэрийг дэлхийн дахинаа цуурайтуулж, төрийн дууллаа эгшиглүүлж,
амжилт ялалтаар дүүрэн оролцсон баг тамирчиддаа халуун баяр хүргэе!





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







