Долоохон настай хүүгийн сэтгэл хөдөлгөм түүх

Чень Сяотань хэмээх хүүд тархины хорт хавдар гэсэн онош тавих үед тэрээр 7 настай байжээ. Гэвч түүний гэр бүлд ирсэн гай зовлон ганц энэ байсангүй. Ээж Чжоу Лугийн бөөр нь өвджээ. Тэд өдөр бүр амьдралын төлөө тэмцэхээс аргагүй байдаг байв. Чэнь өөрийнхөө өвчнийг хүндэрч байгааг сайн мэдэж байсан бөгөөд ээждээ бөөрөө өгөхөөр шийдсэн нь ийм насны хүүхдээс гарамгүй ухаан байлаа.

Гэвч тэр ээжийгээ амьд үлдээхийг хүсчээ. Тиймээс ээжээсээ өөрийг нь явуулж өгөөч гэж гуйсан байна. Viralnova гэдэг сэтгүүлд энэ тухай дэлгэрэнгүй мэдээлжээ. Тэд өвчинтэйгээ хэдэн жил тэмцсэн боловч тархины хавдарын улмаас хүүгийн хоёр нүд хараагүй болжээ. Мөн орноосоо өөрөө босч чадахаа ч больсон байна. Түүнд амьдрах хугацаа бараг үлдээгүй гэдгийг эмч нар мэдэж байлаа. Мөн хүүгийн бөөр ээжид нь таарна гэдгийг мэдэж байсан тул санал тавьсан боловч ээж нь зөвшөөрсөнгүй.

Хүү энэ яриаг сонсоод ээжээсээ яаж ч гуйгаад зөвшөөрөөгүй байна. Хүү ээжийнхээ амийг аварч чадах энэ боломжийг ашиглахыг маш ихээр хүсчээ. Хүүгийнх нь бяцхан хэсэг өөрт нь үлдэнэ гэсэн бодол ээжийг нь зөвшөөрөхөд хүргэсэн байна. Тиймээс хүүг амьсгал хураасны дараа бөөрийг нь ээжид нь суулгалаа. Эмч нар Чжоуг бүрэн дүүрэн амьдарч чадахаар болсоныг итгэлтэй хэлж чадах болжээ.

Хүүгийн бөөрийг авах хагалгааг хийхийн өмнө эмч нар хүүг хүндлэн 1 минут дуугаа хураан хүндэтгэл үзүүлжээ. Тэнд байсан хүмүүсийн хэн нь ч нулимсаа барьж чадахгүй байв. Чэнь хүүгийн баатарлаг зориг зүрх ээжээс нь гадна дахин хоёр хүний амийг аварчээ. Долоохон настай хүүгийн ийм шийдвэр хэн хүний итгэхэд бэрх зориг юм...

Эх сурвалж:https://www.facebook.com/batzorig.sh.9
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hi
(183.188.157.5)
2017-01-05 16:22:40
buur nulims garchihlaa eejd n ih hetsuu bgaa bh daa
0
0
0
Хариулах






