Сайхан хүүхэн сахалтай гэдэг үгийг Европчууд баталлаа
Та гайхаж байна уу? Сайхан хүүхэн сахалтай гэдэг
үгийг Европчууд энэ удаад баталлаа. “Eurovision” 59 дэх удаагийн тэмцээн
Данийн Копенгаген хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн
ялагчаар Австри улсаас оролцсон Кончита Вурст хэмээх трансжендер
оролцогч ялалт байгуулж, болор цомын эзэн боллоо.

Кончита Вурст эмэгтэй хүн шиг хувцаслаж, биеэ авч явдаг боловч өтгөн хар сахал тавьдгаараа бусад оролцогчдоос онцгой байсан юм. Энэ удаагийн тэмцээнд 45 орны 70 гаруй уран бүтээлч оролцжээ. Тус тэмцээний финалыг 180 сая гаруй үзэгч хүлээн авч үзсэн тухай зохион байгуулагчид мэдээлсэн байна.

Кончита Вурстийг анх тэмцээнд оролцох үед гадаад төрхөнд нь шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй байсан ч зохион байгуулагчдад Кончита Вурстын эсрэг ямар нэгэн гомдол албан ёсоор ирээгүй учир түүнийг тэмцээнд оролцуулсаар байсан юм.

Кончита Вурст финалд “Rise Like A Phoenix” дууг дуулжээ. Түүнчлэн Австри улс түүхэндээ хоёр дахь удаагаа ийн Евровижний түрүүг авч байгаа юм байна. Хамгийн анх 1966 онд тэргүүн байрыг эзэлж байсан тус улсын оролцогчид сүүлийн арав гаруй жилийн хугацаанд үргэлж, финалд шалгаран үлддэг байсан аж.

Ийнхүү Европчууд "Сайхан хүүхэн сахалтай гэдэг үгийг" баталлаа. Ингээд түүний гайхалтай дуулалтыг бүсгүйчүүддээ хүргэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Нээрээ
(182.160.33.96)
2015-05-30 15:47:29
Эрэгтэй хүн байхад сайхан хүүхэн сахалтай гээд байхдаа яахавдээ
0
0
0
Хариулах