”Найзууд” киноны Ричел
"Найзууд" киноны Ричелын дүрээр дэлхий
дахинд танигдсан жүжигчин, кино найруулагч, продюсер мэргэжилтэй
Женнифер Анистоны амьдрал уран бүтээлийн талаар та бүхэндээ хүргэж
байна. 1990 - ээд онд олон сая сая үзэгдчийг байлдан дагуулж байсан
"Найзууд " цуврал бүх цаг үеийн хамгийн шилдэг цувралуудын нэг гэж
мэргэжилтнүүд үздэг. Тийм ч учраас энэхүү кинонд тоглосон жүжигчид нэр
алдрын оргилд хүрч чадсан байх. Женнифер "Ричел" - ын дүрээрээ "Алтан
бөмбөрцөг" болон "Эмми" - ын шагналыг хүртэж байсан юм.

Женнифер Анистон 1969 оны 2 -р сарын 11 нд Калифорни мужид төрсөн бөгөөд урлагийн гэр бүлд өсжээ. Түүний аав Жон Энистон , ээж Нэнси Дов нь жүжигчид байсан юм. 2 ахтай бөгөөд тэд аавынх нь хуучин эхнэрийн хүүхдүүд байв. Түүний загалмайлсан эцэг нь жүжигчин Telly Savalas бөгөөд аавынх сайн найзуудын нэг аж. Бага байхаасаа л урлагийн хүн болохыг хүсдэг байсан бөгөөд 11 настайдаа драмын дугуйланд явж дараа нь урлагийн их сургуульд суралцан 1987 онд төгссөн юм. Шинэхэн залуу уран бүтээлч амжилтанд хүрэхэд тун бэрх байсан гэдэг. Мөнгө олохын тулд хэд хэдэн цагийн ажил хийж, Broadway - д зөөгч, менежер гэх мэт ажлуудыг хийж байжээ. Тухайн үед Howard Stern Show - ын загвар өмсөгчөөр ажиллах боломж гарсан байна. 1990 онд анхны кинондоо тоглох боломж олдсон ч төдийлөн амжилт олсонгүй. Үүний дараа хэд хэдэн кинонд тоглох санал авсан ч гэрээ цуцлагдсан юм. Харин 1994 онд "найзууд" кинонд тоглох санал авснаар нэр алдрын оргилд хүрч чаджээ. Тухайн үедээ түүний сайхан бие, үс засалт гээд бүхий л зүйлийг олон эмэгтэйчүүд үлгэрлэн дуурайдаг байсан бөгөөд загварын чиг хандлагыг тодорхойлж байсан гэхэд буруудахгүй.

Залуухан нэрт гарсан жүжигчин бүсгүйд олон киноны санал ирж байсан бөгөөд инээдмийн, романтик төрлийн кинонд ихэвчлэн тоглож байв. Bruce Almighty (2003), The Break-Up (2006), Marley & Me (2008), Just Go with It (2011), Horrible Bosses (2011), We"re the Millers (2013) зэрэг кинонууд нь шилдэг кино жагсаалтыг тэргүүлэн дэлхий даяар 200 сая ам.дол - ын орлого олж байсан юм.
Olivia in Friends with Money (2006), The Good Girl (2002) зэрэг киногоороо "Independent Spirit Award" - аас шилдэг эмэгтэй жүжигчин, Cake (2014) хэмээх драмын киногоороо "Алтан бөмбөрцөг" наадмаас шилдэг жүжигчины шагналыг хүртсэн юм. Хамгийн эрэлттэй, хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болсон тэрээр 2012 онд Холливудын алдрын гудамжинд өөрийн одтой болсон билээ. 2014 он гэхэд 150 сая ам.дол - ын орлого олсон байна. Мөн "People" сэтгүүлээс гаргадаг "хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй" жагсаалтанд 1995 оноос хойш байнга бичигдсэн бөгөөд 2004 , 2016 онд тэргүүлж байсан юм. Men"s Health сэтгүүлээс "бүх цаг үеийн хамгийн эмэгтэй" - ээр нэрлэжээ.

Харин түүний хувийн амьдрал уран бүтээлээс нь ялгаагүй дуулиантай, олны анхаарлын төвд байсан юм. Хамгийн анх 2000 оны 7 -р сард жүжигчин Брэд Питтэй гэрлэсэн ч 5 жилийн дараа салалтаар төгссөн. Тухайн үед тэдний салалтын талаар хэвлэл мэдээллүүд шуугиж байсан бөгөөд одоо ч Амеркийн хэвлэлүүдэд бичигдэх нь бий. Анистон 2015 онд өгсөн нэгэн ярилцлагандаа "хэн хэнийх нь ч буруу биш ... болох ёстой зүйл болохоороо л болсон" гэж хэлсэн байна. Тэдний салалтын шалтгаан хүүхэд байсан бөгөөд 2005 онд өгсөн ярилцлагандаа "Би хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа биш, зүгээр зорьсондоо хүрэхийн тулд хэсэг хойшлуулсан ..." гэж ярьжээ.
Брэд Питтээс салсанаас хойш тогтсон найз залуутай бололгүй 2006 онд жүжигчин Vince Vaughn - тай , 2008 онд хөгжимчин John Mayer - тай болзож байсан. Харин 2011 оноос жүжигчин, продюсер Justin Theroux - тай албан ёсоор уулзаж, 2012 оны 8 сард сүй тавин, 2015 онд хуримаа хийсэн билээ.

Женнифер иого болон каратегаар хичээллэдэг бөгөөд чанадаас халих бясалгал хийдэг аж. Энэ нь түүнд "сэтгэлийг нь өвтгөдөг муу муухай бүхнээ умартаж, бусдыг уучлахад тусалдаг. Бясалгал бол миний амьдралын том нээлт" гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.