Gucci брэндийн 2016 оны хавар, зуны загвар
Gucci брэндийн загвар зохион бүтээгч Алесондра Мишел 2016 оны хавар, зуны загваруудаа танилцууллаа. Гуччигийн шинэ коллекцийн нээлт, загварын долоо хоног хамгийн шилдэг нь байж чаддаг. Үүнийгээ батлан харуулж байна. Гуччигийн загвар цуглуулгууд нь ерөнхийдөө сонгодог хэв маяг бүхий чамин тансаг материалаар хийсэн, шилдэг өнгөний хослол хувцас байдаг бөгөөд үүнийг нь дээд зэрэглэлийн арьс шир, савхин бүтээгдэхүүнээр бүтээгдсэн цүнх, гутал, түрийвч, мөн жинхэнэ алмаз, үнэт чулуугаар хийсэн аксиссуаруудаар гоёсон байдаг. Гуччигийн загварууд нь ямагт шинийг эрэлхийлсэн дэлхийн загварын чиг хандлагыг гайхалтай тодорхойлсон бүтээлүүд байдаг. Ингээд ирэх зуны загварын чиг хандлагийг сонирхоцгооё
Миланы загварын долоо хоногийн тайзан дээр амилсан могой, цэцэг, шувууны хээтэй хатгамал олон хүнийг анхаарлыг татаад байна.

Эдгээр хээг маш торгомсог торгон дээр хатгаж өгчээ.


Эртний Египтийг санагдуулам чимэг зүүлт, том бөгж, бөмбөгөр үс, арьсан цүнхнүүдийг хослуулсан байна









Энэ даашинз дээрх хээ нь газрын зураг юм

Gucci брэндийн загваруудыг эндээс үзнэ үү
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







