”Miss Universe” 2017 тэмцээний тэргүүн мисс Ирис Миттенаере

Филиппины Манила хотод дэлхийн 86 улсын гоо бүсгүйчүүд оролцсон 65 дахь удаагийн “Miss Universe-2017” тэмцээнд Францын 24 настай Ирис Миттенаере хэмээх гоо бүсгүй тэргүүн титмийн эзэн болсон билээ. Тэрээр 1993 оны 1 - р сарын 25 нд төржээ. Францын Парис хотын уугуул бөгөөд шүд, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр сурч байгаа юм. Энэхүү тэмцээнээс тэргүүн титмийг авч байгаа 2 дахь Франц мисс юм. Хамгийн анх 1953 онд Францын мисс Кристиан Мартел хэмээх гоо бүсгүй хүртэж байжээ.



Миттенаере 1 ах, 2 эгчтэй. Түүнийг 3 настай байхад нь эцэг эх нь салжээ. Ээжтэйгээ хамт амьдардаг. 2011 онд ахлах сургуулиа төгсөж, одоо төрсөн хотдоо шүд, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр суралцаж байгаа юм. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах хүсэл мөрөөдөлтэй аж. Ном унших, амьтан тэжээх тун дуртай. Мөн "дэлхийг тойрон аялж, Францын соёлыг дэлхийн олон сая хүмүүсд хүргэхийг хүсдэг" гэж хэлсэн байна.

"Miss Nord-Pas-de-Calais" 2015 тэмцээний тэргүүн мисс, "Miss France" 2016 тэмцээний ялагч, "Miss Universe" 2017 тэмцээний тэргүүн миссээр шалгарч байсан юм.



Өндөр: 173 см
Үсний өнгө: Бор
Нүдний өнгө: Цайвар бор




Филиппин, Манилла хот. "Miss Universe " 2017 тэмцээний үндэсний хувцасны үзүүлбэрийн үер



"Miss Universe " 2017 тэмцээний ялагчийн титмийг өнгөрсөн жилийн тэргүүн миссээс гардаж буй мөч
 










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (59.153.114.60) 2017-02-06 11:05:40
ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДГИЙН