Солонгос хоол ба зууш бэлтгэх
Булгуги хийх
2 хүний порц
1. Үхрийн гол мах /зөөлөн хэсэг/- 300- 400гр
2. Лууван – 1-2 ш
3. Хулуу 1-2 ш
4. Бууцай -1 багц
5. Сонгино – 1 ш
6. Сармис – 2-3 хумс
7. Цагаан гаа – 1 цайны халбага
8. Жан – 2 хоолны халбага
9. Гүнжидийн тос -1 цайны халбага
10. Гүнжидийн үр – 2 хоолны халбага
11. Бор сахар -1 хоолны халбага

1. Бүлгогиг хийхэд амтлах бүтээгдэхүүнүүдийг бэлтгэнэ. Үүнд: Жан буюу сой соус, бор сахар, сармис, гүнжидийн тос, нунтаг цагаан гаа зэрэг орно.

2. Өөхгүй үхрийн гол махыг жижиг, нимгэн хэрчинэ.

3. Алхам 1-дээр байгаа амтлагчуудыг бүгдийг нь хольж хутгасны дараа хэрчсэн махаа хийж хутгаад хэсэг байлгаарай.

4. Энэ хооронд ногоогоо хэрчие. Лууван, хулуу, сонгино, бууцайны навч гэсэн ногоог жижиглэн хэрчинэ.

5. Хайруулын тавганд 1 цайны халбага гүнжидийн тосыг /ургамлын тос байж болно/ халаагаад сонгиноо хийж 2-3 минут хуурна.

6. Үүний дараа амталсан үхрийн махаа хуурсан сонгино дээр хийж бор хүрэн өнгөтэй болтол хуурна.

7. Ингээд лууван, хулуугаа хийж үргэлжлүүлэн хуурна.

8. Лууван, хулуу болж зөөлрөөд ирмэгц бууцайны навчыг хийнэ.

9. Зөөлөн гал дээр үргэлжлүүлэн хуураарай.

10. Ингээд ногоо болон мах маань болсны дараа галыг унтрааж хүсвэл гүнжидийн үр цацаарай.

11. Амтат бүлгоги бэлэн боллоо. Сайхан хооллоорой.


Дүпүгээ хавтгай дөрвөлжин хэрчиж бэлтгэнэ.

Шилэн аяганд цуу, гочугару, сармис, гүнжидийн тос, гүнжидийн үр, элсэн чихэрийг хольж хутган соусаа бэлтгэнэ.

Халааж тосолсон хайруулын тавганд дүпүгээ алтан шаргал өнгөтэй болтол нь шарж өгнө.
Шарсан дүпүгээ тавганд хийж тавиад дээрээс нь бага зэрэг соусаа дусааж тараагаад жижиглэн хэрчсэн ногоон сонгиноо цацаж чимэглэнэ. Ингээд амтат шарсан дүпү маань бэлэн боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







