Хайртдаа зориулсан амтат пицца
Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр тохиож байна. Тиймээс хайрттайгаа хамт зүрхэн хэлбэртэй пицца хийж идэж болох юм шүү.
Орц:
Гурил 200 гр
Давс 5 гр
Исгэгч 5 гр
Өндөг 1 ш
Утсан хиам 300 гр
Бяслаг 300 гр
Томатны сүмс 150 гр
Ногоон сонгино 30 гр
Улаан лооль 1 ш

Бэлтгэх арга:
Пиццаны гурилаа исгэгч, давс хийж бүлээн усаар бага зэрэг нялцгайвтар зуурч тасалгааны температурт 10 минут байлгана.Зуурсан гурилаа зүрхэн хэлбэрт оруулна. Ингэхдээ пиццагаа жижиг мини хэлбэртэй хийнэ гэдгийг бодолцоорой.

Таны хийсэн зүрхэн хэлбэртэй пиццаны голд 1 өндөг шарахад хангалттай багтаж байхаар хэмжээтэй хийгээрэй.Шарагч зуухыг 260С хэмд халааж бэлтгэх ба шарагч хавтанг оливын тосоор сайтар тослоно. Зүрхэн хэлбэрт оруулсан гурилаа дангаар нь 5 минут зууханд болгоорой. Ингэснээр пиццаны гурил маань хэлбэрээ олоод зогсохгүй болц сайтай болдог. ( Зүрхэн хэлбэрээс гадна та өөрийн хүссэн хэлбэр дүрсэндээ оруулж болно.)Гурилыг зуухнаас гаргаж ирээд гол хэсэгт өндгөө хагалан байршуулна. Ингэхдээ өндөгний шарыг бүү хагалаарай. Өндгөө тойруулан томатны сүмсийг хийж дараа нь бяслагаа жижиг нарийн хэрчиж тарааж тавина. Мөн үүний адил утсан хиам, сонгино, улаан лоолийг хэрчиж тарааж тавина. Хамгийн дээр нь бяслагаа дахин хэрчиж тавиарай. Ингээд зууханд 20-25 минут болгоно.

http://mass.mn/n/28661

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.