Пакистаны бахархал, олон хүнд сэтгэлийн хүчийг бэлэглэгч бүсгүй Muniba Mazari

Түүний 18 насанд тохиолдсон амьдралын өөрчлөлт, хөгжлийн бэрхшээлтэй болсон түүх олон хүнд дахин амьдрах эрч хүчийг бэлэглэж түүний хэлсэн үг бүр залуусын сэтгэлд оч бадраасан юм. Тэрээр: ”Амьдралаас ирж буй зүйлийг хөнгөвчилж хүлээж ав. Түүнээс биш амьдралыг буруутгаж болохгүй. Айж болно. Зүгээр. Уйлж болно. Зүгээр. Бүх зүйл зүгээр. Амьдарч байгаа хором бүртээ, газар бүртээ амьд яваадаа таларх. Амьдар. Үхлээсээ өмнө битгий үх”. Хэмээн хэлсэн юм. 


Муниба Мазари 1987 оны гуравдугаар сарын 3-нд мэндэлжээ. Тэр бол активист, зохиолч, зураач, телевизийн нэвтрүүлэгч, Пакистан улсаас НҮБ-ын сайн санааны элч болсон хамгийн анхны хүн юм. Мазари мөн эмэгтэйчүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, хүйсийн тэгш байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж дэлхий дахинд танигдсан юм. 


Тэрээр арав гаруй жилийн өмнө 2008 онд авто машины осолд орж, тэр цагаас хойш тэргэнцэр дээр суух болжээ. Хэдий хөдөлгөөний бэрхшээлтэй болсон ч телевизийн нэвтрүүлэгч, загвар өмсөгчөөр ажиллаж, урлаг уран сайхнаар дамжуулан хөдөлгөөний бэрхшээлээ ялан гарсан юм. 


Түүний 18 насанд тохиолдсон амьдралын өөрчлөлт, хөгжлийн бэрхшээлтэй болсон тухайгаа “Хором бүрт амьдар” хэмээх алдарт илтгэлдээ олон нийтэд дэлгэрэнгүй ярьсан юм. 
Эмнэлэгт өнгөрүүлсэн хоёр жилийн хугацаа надад үхэл мэт аймшигтай хүнд үе байв. Тэгэхэд би цөхрөлийн хязгаарт байсан. Нэг өдөр эмч ирээд “Чамайг зураач болохыг хүсдэг гэж сонссон. Гэхдээ чиний гэрийн эзэгтэй байх амьдрал дуусч байна. Бас чи дахин зурж чадахгүй гэдэг муу мэдээг дуулгах боллоо” гэсэн. Дараагийн өдөр эмч дахин ирээд “Нурууны гол яс чинь үнэхээр муу байна. Чи дахин алхаж чадахгүй” гэв. Би гүнзгий амьсгаа авч энэ бүхэнтэй эвлэрч эхэлсэн. Дараагийн өдөр мөн эмч орж ирээд “Чиний сээр ясны чинь цууралт, нурууны бэхжилтээс болоод чи хүүхэд төрүүлж чадахгүй болсон” гэв. Энэ мэдээ намайг сүйрүүлсэн. 


Тэр өдрөөс эхэлж би өөрөөсөө “Ингэж амьдарч яах юм бэ?” гэж асуух болсон. Ийм байдалтайгаар байхдаа би ахтайгаа нэг өдөр ярилцсан.
“Би өөрийгөө эрэмдэг гартайгаа мэднэ. Гэхдээ би энэ эмнэлгийн цагаан хана, цагаан өнгийн хувцастай хүмүүс, цагаан өнгөнөөс үнэхээр залхаж байна. Надад өөр өнгө өгөөч, зурж болох жижиг зүйл өгөөч. Би зурахыг хүсч байна” хэмээн ахаасаа хүссэн. Тэгээд л нэг өдөр хамгийн анхныхаа зургийг өөрийнхөө үхлийн орон дээр байхдаа зурсан. Энэ нь надад үнэхээр гайхалтай эмчилгээ болсон. Ямар ч гунигтай үгс байхгүйгээр би өөрийнхөө зүрх сэтгэлийг ил гарган зурсан. Би энэ түүхээ хүмүүстэй хуваалцах хэрэгтэй байлаа. Хүмүүст зураг зурах ямар гайхалтай. Амьдрал ямар олон өнгөтэйг ойлгуулмаар байсан. Тэр бол миний айдастайгаа тэмцэх тэмцэл байв. 


Тэргэнцэр дээрээс өндийхөд юу хамгийн их өвддөг гээч. Энгийн хүмүүс өөрсдийгөө хөгжлийн бэрхшээлтэй хүнээс илүү гэж үзэж, тэднийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Тэгээд би энэ тухай олон нийтэд илүү илэрхийлье гэж зорьсон. Ингээд зурж эхэлсэн. Мөн Пакистаны үндэсний телевизийн нэвтрүүлэгт тэргэнцэртэйгээ орохоор шийдсэн. 


Хэрвээ чи явах ёстой замаа хүлээн зөвшөөрвөл хорвоо ертөнц чамайг шагнана. Амьдралд олон гайхамшигтай зүйл бий. Энэ бол миний төлөвлөгөө. Миний төлөвлөснөөр л явах ёстой. Хэрэв түүгээр нь болохгүй бол бид бууж өгдөг. Би тэргэнцэр дээр суудаг болохыг хэзээ ч хүсээгүй. Тэргэнцрийн тухай бодож ч байгаагүй. Энэ амьдрал бол сорил шалгалт. Шалгалт хэзээ ч амархан байдаггүй шүү дээ. Тиймээс амьдрал чамд лемон өгвөл чи түүнийг лемонтой ундаа болгож хувирга гэдэг.
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.