Дэлхийн алдартай эмэгтэй тагнуулчид

Maтa Хари буюу Маргарета Гертруида Зелла Маклеод

Тvvхчдийн тэмдэглэснээр Маргарета Гертруида Зелла Маклеод нь нидерланд гаралтай эмэгтэй бөгөөд эр хvн бvрийн хvсэл шунал, эмэгтэй хvн бvрийн атаач харцан дор єсжээ. 1876 онд Нидерландад тєрсєн Мата Харийн жинхэнэ нэр Маргарета Гертруида Зелла Маклеод гэдэг. Тэрбээр єєрийгєє энэтхэг бvжигчин гэж бусдад танилцуулдаг байсан ч дорнын бvжигт суралцаж, євєрмєц ємсгєл, зvvсгэл сэлтээр гоёдог байсан нь vнэн хэрэгтээ Индонезид амьдарч байсантай нь холбоотой юм. Хожим Парист алдаршиж, цаг vеийнхээ Европын хамгийн хvчирхэг эрчvvдийг гоо vзэсгэлэн, заль мэхээрээ татсан Мата Хари Нидерландын иргэний хувьд олон орноор чєлєєтэй зорчих эрхтэй байв. Учир нь тус улс дэлхийн дайнд тєвийг сахисан vзэлтэй байлаа. Гэвч чєлєєтэй аялж, олон эрийн дунд мэдээлэгчийн vvрэг гvйцэтгэж байсан нь хожим тагнуулч гэгдэн баригдахад хvргэжээ. Мата Хари германчуудын явуулгаар Францын эсрэг тагнуул хийсэн хэргээр 1917 онд яллагдсан юм. Тvvнийг мєн оны аравдугаар сарын 15-нд буудан хороожээ. Орчин цагийн тvvхчид Мата Харийг Францын даалгавраар Германд мєн тагнуул хийж байсан гэж vздэг бол зарим судлаач огт тагнуулч байгаагvй хэлмэгдсэн гэж vздэг байна.

Нурь Инаям Каан


1944 оны есдvтээр сарын 13-нд Дахаугийн хорих лагерьт нацист германчуудын гарт 30-хан настай энэтхэг эмэгтэй амиа алдсан нь Нурь Инаят Каан байв. Єрнийн орнуудад Нора Бейкер нэрээр танигдсан тэрбээр Британийн тагнуулч бєгєєд германчуудад эзлэгдсэн Парист, радиогийн мэдээлэл дамжуулагчаар ажилласан анхны эмэгтэй юм. Москвад тєрж, Лондон, Парист єссєн Нурь нь XVIII зууны vед Ємнєд Энэтхэгийн багагvй хэсгийг захирч байсан ханхvv Типv Султаны удам юм. Тvvний аав Назрат Инаят Каан алдартай дуучин, хєгжимчин байжээ. Дэлхийн II дайн эхлэх vеэр ээж, дvv нарын хамт Парист амьдарч байсан Нурь гэр бvлийнхнийхээ хамт Лондон уруу дvрвэсэн байна. Гэхдээ германчуудын эзлэн тvрэмгийллийг удаан тэвчсэнгvй, Британийн армид нэгдэж туршуул болоход мэргэшжээ. Британи, Францын талд хvчин зvтгэдэг хамгийн чадварлаг гурван эмэгтэй тагнуулчийн нэг байсан Нурь 1943 оны аравдугаар сард илчлэгджээ. Зодуулж, єлсєж, олон cap гав, дєнгєтэй тарчилсан ч Нурь германчуудад нэг ч vг алдаагvй гэдэг. Бvр жинхэнэ нэрээ ч хэлээгvй аж. Толгой уруу нь буудахаас ємнє Нурь "Liberte" буюу "Эрх чєлєє" хэмээн хашгирчээ.







Этель Розерберг


Этель Розерберг нєхєр Юлиусийн хамт цємийн хєтєлбєрийн нууц мэдээллvvдийг ЗХУ-д дамжуулсан хэргээр цаазлагдсан АНУ-ын иргэн юм. Этель нєхєртэйгєє 1936 онд Бvх Америкийн залуу коммунистуудын чуулганаар танилцжээ. Зєвлєлтийн талд vнэнч мэдээлэгч хэмээн vнэлэгдээд зогсохгvй олон америк хvнийг коммунист vйл хэрэгт татан оролцуулсан байна. Харин ЗХУ 1949 онд цємийн зэвсэг туршсаны дараа л Америкийн албаныхан Розербергийнхны vзэл баримтлал улс орных нь аюулгvй байдалд ноцтой болохыг мэджээ. Этель Розербергийг нєхрийнх нь хамт 1951 онд шvvж эхлэв. Хоёр жил vргэлжилсэн шvvх ажиллагааны эцэст хосыг эх орноосоо урвасан хэргээр 1953 онд "Синг Синг" гянданд цахилгаан сандалд хороосон байна. Энэ нь тагнуулын хэргээр энгийн иргэд цаазлагдсан АНУ-ын тvvхэн дэх анхны тохиолдол юм. Этелийн цахилгаан сандалд суугаа гэрэл зураг хожим ихэд тvгсэн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
45 (112.162.195.67) 2013-06-27 17:51:23
mundag