Төрсөн өдрийн мэнд хүргэе Т.Ариунаа

Дунд сургуульд байхдаа тэрбээр Монголын пионерийн байгууллагын урлагийн үзлэгийн мөнгөн медаль хүртсэн ба мөн Зөвлөлтийн дуу дуулаачийн улсын уралдаанд шалгарч байжээ. Хожим нь тэрээр Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд суралцан төгсч мэргэжлийн дуучин болсон байна.

10 жилийн дунд сургуулиа төгсөөд Улсын филармонийн "Соёл Эрдэнэ" чуулгад дагалдан дуучнаар дуулж гараагаа эхэлсэн ба хожим нь тус хамтлагтаа гоцлол дуучны үүргийг гүйцэтгэж байлаа. Энэ хамтлагтай түүний гэгээн сайхан дурсамжууд хөвөрч байдаг. Дунд сургуульд байхаасаа л "од" болсон Т.Ариунаагийн бас нэгэн багш бол МУСГЗ, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа гуай юм.


1996 онд анхны "Эрос № 1" хэмээх цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. Уг цомогт багтсан "Мартахгүй", "Баяртай гэж хэлж чадахгvй", "Анхны хайр" зэрэг дуунууд нь нилээд их амжилт олсноор түүнийг алдар хүндтэй дуучин болгож чадсан юм. Уг цомогт багтсан "Утасны дугаар" хэмээх дуу нь маш өвөрмөц шийдэлтэй болсон нь тухайн үедээ олны таашаалыг хүртэж байлаа.
Дараа жил буюу 1997 онд "Зөвхөн чиний тухай" хэмээх хоёр дахь цомгоо гаргасан ба энэ цомогт нь "Зєвхєн тэр хайрандаа", "Хайрлахын цаана", дуучин Оюунбилэгтэй хамтарсан "Хайрын тухай ярилцья", дуучин Маркатай хамтарсан "Yггvй мордсон чи минь" зэрэг хит дуунууд нь түүний нэр хүндийг улам баталгаажуулж тэрээр монголын шилдэг дуучдын тоонд орсон юм.
2001 онд гарсан түүний "Чи минь" цомог нь урд урдынхаа цомгуудын амжилтыг илүү ихээр эвдэж чадсан юм. Уг цомог нь "Нарны хаан хvvхэд", "37 дахь захидал", "Санааны чимээ", "Чи минь", "Аялгуу чиний увидас" зэрэг хитүүдийг агуулсан юм.
2002 онд "Хаварын шөнийн бодол" цомгоо гаргасан ба уг цомогт нь нилээд уянгалаг намуухан аястай дуунууд багтжээ.
Дуучин Ариунаа нь Монголоос анх удаа НYБ-ын Хvvхдийн элч дуучин болсон бөгөөд 2002 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо болсон Хvvхдийн асуудалтай холбоотой НYБ-аас зохион байгуулсан чуулганы "Хvvхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжvvлье" уриан дор болсон концертод оролцон "Нарны хаан хvvхэд" дуугаа дуулсан байна.
Тэрээр 2003 онд уран бүтээлийн нилээд олзтой байсан ба "You are my life", "Миний шинэ орон зай" хэмээх хоёр шинэ цомгоо гаргаж, уг цомогуудад багтсан "Чамтай бас чамгүй", "Хайрын зай", "Би", "Жаргаж үзээгvй зул дурлал минь", "Маяами аялгуу" зэрэг дуунуудадаа клип хийлгэж олны хүртээл болгосон юм. Мөн дуучин маань "Миний шинэ орон зай" тоглолтоо 2003 онд тоглосон юм. Тэрээр тоглолтоо зөвхөн Монголын нутаг дэвсгэр дээр тоглоод зогсохгүй хилийн чанадад байгаа монголчууддаа зориулан Югослав, Солонгос, Япон, Америк орнуудад аялан тоглож байсан бол 2004 оны 2 сарын сүүл 3 сарын эхээр Европийн хэд хэдэн улсад аялан тоглолтоо хийж үзэгч фэнүүдээ баярлуулжээ
Хамгийн сүүлд Ц.Хулангийн үг, Л.Балхжавын ая “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” хэмээх дуугаа олны хүртээл болгоод байгаа билээ.

Монголын хагас зууны домог, өндөр цар хүрээ, хүч чадалтай хоолой, уяхан сэтгэл, тэвчээртэй зангаараа ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм Т.Ариунаа танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Зуун зуун дамжин бишрэн сонсох гайхалтай уран бүтээлүүдийг улам ихийг бүтээх болтугай


















