4 төрлийн амтат пирог хийх жор
1.Аарцтай пирог
Зохих хэмжээний гурилыг 200гр цөцгийн тос, 175г элсэн чихрийн нунтаг, 50г бүйлс, 3 ш өндөг, ванилин, цөцгийтэй хольж зуурмагийг зуурна. Зуурмагийг сайтар тослож, халаасан хэвэнд хийж 190 хэмийн халуун шарах шүүгээнд 20 минут жигнээд, гаргаж хөргөнө.Үлдсэн цөцгийн тос, бүйлс, өндгийг 100гр элсэн чихрийн нунтаг,аарц нимбэгний хальсны нунтагтай хольж хутган жигнэмэг дээр түрхэнэ. Дээгүүр нь нөөшилсөн чангаанз, интоорыг нэрс жимстэй хольж жигд түрхээд, дахин 35 минут жигнэнэ. Элсэн чихрийн нунтаг цацна.
Орц :Зуурмагт-Цөцгийн тос 275гр, элсэн чихрийн нунтаг 300гр, ванилин 1 уут, бүйлс жимс 100гр, гурил 200гр, хөөлгөгч 200гр, өндөг 6 ш, цөцгий 50гр
Түрхлэгт : Аарц 500гр, нимбэгний хальс 20гр, нэрс 30гр, нөөшилсөн чангаанз 850гр, интоор 720гр

2.Алимтай пирог хийх арга
Алимтай пирог буюу франц улсаас гаралтай “Тарт Татен”-ийг хэрхэн хийх талаар хичээл оруулж байна.
ОРЦ: /6 хүн/
Зуурмагт:
-200г гурил
-125г элсэн чихэр
-1/2 ц/ц давс
-80г масло
-25мл ус
-1ш өндөгний шар
Алимны бүрхмэлд:
-60г масло
-80г элсэн чихэр
-1кг алим
-1х/х элсэн чихэр
ХИЙХ АРГА:
1.Саванд гурил, элсэн чихэр, давсаа нэмээд хутгана. Маслыг жижиг хэсэгт хэрчинэ. Гурил дээр масло нэмээд жижиг хэсэг болтол нь нунтаглана. Дараа нь өндөгний шар, усаа нэмээд гурилаа зуурна. Хэрэгтэй бол ус нэмж болно.
2. Бэлэн болсон зуурмагийг хүнсний уутаар бүрж хөргөгчинд 1-2 цаг амраана.
3. Алимнуудыг хаоьслаад 4 хуваана. 23 см дугуй хэвэнд масло хийхгээд хайлуулна. Хайлсны дараа элсэн чихрээ нэмээд сайтар хутгана. Алимнуудыг хэвэнд хийж жигнэнэ. Жигнэх явцад 1 х/х элсэн чихэр цацаж өгнө. 12 минут зөөлөн гал дээр болгоно.
4. Гурилаа 5мм зузаантай элдээд хэвтэй алимыг бүрхээд агаар оруулахын тулд сэрээгээр хатгана. Илүү гарсан гурилаа алимаар далдалж болно. 200С-т 30 минут шарна. Болсны дараа 10 минут формондоо орох хүртэл хүлээгээд том тавган дээр доош харуулахад алимны пирог бэлэн болно.

3.Махтай пирог хийх арга
Орц:
250 гр. майонез
250 гр. зөөхий
3 өндөг
300 – 350 гр. гурил
1 цайны халбага сод
Хачир:
300 гр. мах /үхрийн мах, гахайн мах, тахианы мах/
400 гр. төмс
Сонгино
Майонезаа зөөхийтэй холино.
Өндөгөө нэмж хутгаад давсална.
Сода дээрээ хэдэн дусал уксус дусааж нэмээд, гурилаа хийж зуурна.
Хачираа бэлдэнэ. Сонгиноо маш нарийн хэрчинэ.
Махаа жижиг хэрчинэ.
Төмсөө хэрчинэ.
Төмс, мах, сонгиноо хольж давс чинжүүгээр амтална.
Хэвэнд гурилныхаа талыг хийнэ.
Хачираа дээрээс нь тавина.
Үлдсэн гурилаараа хучаад 180 градусд халсан духовканд 1 цаг жигнэнэ.

4.Шоколадтай пирог хийх арга
ОРЦ: /4 порц/
-125г масло
-100г цэвэр хар шоколад
-2ш өндөг
-2ш өндөгний шар
-50г сахар
-2ц/х гурил
ХИЙХ АРГА:
1. Шарах шүүгээг 230С халаана. Буцалж буй халуун усан дээр өөр сав барьж шоколад масло нэмээд хайлуулна.
2. Өндөгний шар дээр өндөг болон элсэн чихэр нэмээд цайвар шаргал болтол миксердэнэ.
3. Өндөг дээрээ бага багаар шоколадтай холимогоо нэмээд миксердэнэ. Үүний дараа гурилаа нэмээд хутгана.
4. Пирог хийх хэвэндээ какао цацаад тарааж өгнө. Дараа нь зуурмагаа тал хүртэл нь хийгээд халаасан шарах шүүгээндээ 6-7 минут шарна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.