Палестинийн Башер Отман хамгийн залуу улс төрч эмэгтэйгээр нэрлэгджээ

Башер Отман 16 настай хэдий ч Палестинийн дотоод хэргийн сайдын албан тушаалыг хашиж байгаа юм. Тэрээр 2012 онд Аллар хотын захирагчаар хоёр сарын хугацаанд ажиллахдаа нэлээд туршлага хуримтлуулсан аж. Палестинийн улстөрчдийн үзэж буйгаар Отман нь бүс нутагтаа хамгийн боловсролтой эмэгтэй бөгөөд наснаасаа урьтаж сургуулиа дүүргэжээ. Гэвч түүнийг заналхийлэгч арабын үндсэрхэг үзэлтнүүд нэмэгдсээр байгаа аж.



Отманыг өдөр бүр 20 гаруй зэвсэглэсэн бие хамгаалагч, цагдаагийн 10 орчим алба хаагч дагалдан явдаг байна. Зарим эх сурвалжийн тэмдэглэснээр Башер Отман нь боловсролтой, сэхээтэн гэр бүлээс гаралтай бөгөөд түүний эцэг хо¬тын захирагчаар ажиллаж байсан туршлагатай ажээ. Одоогоор Башер Отман улстөр судлалын чиглэлээр суралцаж байна.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.