Зовхины арчилгааг зөв зүйтэй хийж сураарай


Нас ахисан хойноо биш нүүрээ будаж эхэлсэн цагаасаа л зовхины тосыг хэрэглэх нь үрчлээ үүсэж,зовхи унжиж, нүдны доогуур хөхрөлт үүсэхээс эрт хамгаалж чадна. Биеийн тос,хөл гарын тос бүгд тусдаа байдаг шиг нүүрны бусад хэсэгт түрхдэг бүтээгдэхүүнүүд зовхины арьсанд хэтэрхий хүчтэйддэг тул таны арьсны хамгийн эмзэг хэсэгт ч мөн тусгай тос хэрэгтэй юм.

Ямар ч нөхцөлд зовхины арьсыг нухлаж,үрж,халуун усаар угааж болохгүй энэ нь арьсыг сулруулж үрчлээ үүсэх шалтгааны нэг хэсэг болдог

Зовхины арчилгаа бол арьс арчилгааны хамгийн чухал хэсэг юм.Зовхины арчилгааг хийх нь :
  • Зовхи цэлхийж хавагнахыг багасгадаг
  •  Хөх туяа татахыг багасгадаг
  • Чийгээр хангаж өгснөөр үрчлээ үүсэхээс сэргийлнэ
  • Царайг илүү залуу жавхаалаг харагдуулна

Зовхины арьс нимгэн учраас илүү хурдан чийгээ алдан хуурайшиж үрчлээ суудаг. Тиймээс зовхио байнгын чийгээр хангаж коллагенийг дэмжиж эд эсийн шинэчлэгдэх процессийг дэмжиж
Гилураны хүчил
Керамид
Ретинол
Витамин C&E-н найрлага бүхий бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй.


Зовхины тосоо түрхэхдээ хурууны өндөгөөрөө хөнгөн товшиж түрхээрэй. Зовхийг татах булчин нь нүдний аяганы яснуудад бэхлэгдсэн байдаг тул тосоо зовхиноос 1см зайд нүдний ясанд түрхэж дотор талаас гадагшаа чиглэсэн хөдөлгөөнөөр эргэн тойронд нь хөнгөн тараана.

Тосийг сормуусанд хүргэх, нүдрүү оруулхаас сэргийлээрэй.
Тос түрхснээс хойш 20 секундын дараа өө дарагч, праймер гэх мэт дараагийн бүтээгдэхүүнээ хэрэглээрэй.

Зовхины тосыг өглөө оройдоо 2 удаа түрхэх хэрэгтэй.

Бид танд Германы MALU WILZ брэндийн зовхины тосыг санал болгож байна.
Маш сайн чийгшил өгнө,
Гелэн суурьтай тул өдрийн турш таны унжиж суларсан зовхийг өргөж өгнө.
Шаазан түрхэгч хошуу тул та бага хэмжээгээр хөргөж хэрэглэснээс үйлчлэлийг илүү хурдасгаж үрчлээ багасгахад сайнаар нөлөөлнө.
Та энэхүү бүтээгдэхүүнийг туршиж үзэхийг хүсвэл Улаанбаатар их дэлгүүрт байрлах MALU WILZ нэрийн тасаг дээр ирээд түрхэж үзээд аваарай.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.