Өгзөг, гуяны булчин чангалах дасгал

Эдгээр дасгалууд хийхэд тун энгийн бөгөөд хаана ч хийхэд тохиромжтой. Өгзөг болон гуяны булчингаа чангалаад энэ зун өөртөө итгэлтэй алхаарай

Дасгал тус бүрийг бага багаар нэмэгдүүлэн 30 удаа давтан хийгээрэй.

Дасгал1: Үсрэлт



- Зүүн хөлөө урагш тавиад, довтлох гэж байгаа мэт байрлана. Гараа арагш сунгаад үсрэхэд бэлдэнэ
- Өөрийн чадах хамгийн өндөрт үсрэнэ
- Одоо баруун хөлөө урагш тавиад яг адил дараалалтай үсрэнэ

Дасгалыг 10-12 удаа давтан хийх бөгөөд цаашдаа 30 удаа болтол бага багаар нэмэгдүүлэн хийнэ

Дасгал2: Өвдгөө нугалан үсрэх


- Өвдгөө ялимгүй нугалан, гараа хойш болгон үсэрэхэд бэлдэнэ
- Хоёр хөлөө дээш татан өвдгөөр нугалах бөгөөд аль болох өндөрт үсрэнэ

Энэ дасгалыг хийхэд хүчин чармайлт шаардах бөгөөд эхний удаад 10 удаа үсрэнэ. Гэхдээ дунд нь 3 удаа амраарай

Дасгал3: Хажуу талаараа харж хэвтээд хөлний дасгал хийцгээе./гуяны дотор талын булчинд нөлөөлнө/


- Баруун тийшээ харж хэвтэнэ. Гарын байрлалыг зураг дээрээс харна уу.
- Зүүн хөлөө аажуухан дээш өргөөд эхний байрлалд очно. Огцом, хурдан хөлөө өргөж болохгүй
- Эсрэг талруугаа хараад зүүн хөлөндөө давтан хийнэ

Энэ дасгал гуяны дотор талын булчинд илүү нөлөөтэй бөгөөд өгзөгний булчинд мөн ачаалал өгдөг.

Дасгал 4: Хажуу тийш харж хэвтээд хөлийн улаараа гишгэх /гуяны дотор талд нөлөөлнө/


- Хажуу тийш харан хэвтээд, зүүн хөлөө баруун хөлийн гуяны өмнө тавих бөгөөд биеийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд зүүн хөлөөрөө хөлийн шагайнаас барина.
- Байрлалаа авсаныхаа дараа баруун хөлөө зөөлөн дээш өргөнө. Огцом , хурдан өргөх хэрэггүй

Дасгалыг хоёр хөлөндөө ээлжлэн хийнэ

Дасгал 5: Гантельтай дасгал

- Нуруугаа тэгш зогсох бөгөөд хоёр гартай ижил жинтэй гантель барина
- Зүү, баруун хөлөө ээлжлэн урагш сунаж алхана

Хэрвээ танд гантель байхгүй бол 0,5 л устай савыг ашиглаж болох юм шүү.

Дасгал 6: Гантельтай налуу дасгал хийх



- Баруун гартаа гантель барьж, зүүн гараа бэлхүүс дээр тавина
- Зүүн хөлөө хажуу тийш тавин өвдгөөр нугалах бөгөөд гантель барьсан баруун гараараа хөлийн шагайндаа хүрнэ.

Нөгөө холиндоо мөн адил давтан хийнэ. Гантелны оронд 0,5 л устай сав ашиглаж болно.

Дасгал 7: Хөлөө өргөх

- Гар шулуун, Баруун хөлөөрөө шалан дээр өвдөглөж, зүүн хөлөө өргөхөд бэлдэнэ.
- Одоо зүүн хөлөө аажмаар дээш өргөж , зөөлөн буулгана.

Нөгөө хөлөндөө давтан хийнэ


-
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.