МУГТ М. Уранцэцэг Ази тивийн хошой аварга боллоо
Жүдо бөхийн ААШТ-ий эмэгтэйчүүдийн -48кг-д М.Уранцэцэг алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Казахстаны жүдоч Г.Отгонцэцэгтэй барилдаж торгуулиар ялснаар тивийн аваргын хошой алтан медальтай боллоо.

2016 оны Азийн аваргаар манай хоёр жүдоч шигшээд үлдэж Г.Отгонцэцэг тивдээ түрүүлж анхны алтан медалиа хүртсэн байсан бол энэ жил дахин финалдсан юм.
М.Уранцэцэг гавьяатын хувьд 2009 онд ААШТ-ээс хүрэл медаль, 2012 онд алтан медаль, 2013 онд хүрэл, 2014 онд Азийн наадмаас алт, 2015 онд мөнгө, 2016 онд мөнгөн медаль хүртсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







