Дэлхийн түүхэн дахь агуу эмэгтэйчүүд-1

Энэ гайхалтай эмэгтэй Австрийн нийслэлд төрсөн бөгөөд эцэг эхээс өгсөн нэр нь Хедвиг Ева Мария Кислер юм.
Тэрээр бага залуудаа театрийн сургуульд явж, хүүхэд байхаасаа кинонд тогложээ. Киноноос гадна Хеди Ламарр шинжлэх ухааныг сонирхон судалдаг байв.

1942 онд Хеди шумбагч онгоцны пуужинг алсын зайнаас удирдах системийг зохиож, өөрийн нэр дээр бүртгүүлсэн юм.


Түүний энэ “үсрэлттэй давтамж” технологийн үнэ цэнэ жил ирэх бүр үнэлэгдэх болсон байна. Тиймээс жүжигчин бүсгүйн төрсөн 11 дүгээр сарын 9-ний өдрийг АНУ даяар зохион бүтээгчийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийджээ.
Хэрэв Ламарр энэ технологийг зохион бүтээгээгүй бол өнөөдөр цэргийн зориулалтын хиймэл дагуулууд нисэхгүй, "GSM" стандартын гар утасны систем ажиллахгүй байх байжээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.