Угсаа залгамжлагч хааны удмынхан
Өдгөө хаант засаглалтай улсуудын дундаас хамгийн агуу гүрэн бол яахын аргагүй Их Британи юм. Сүүлийн 64 жилийн турш хаан ширээг залгамжлан, улс орныг удирдаж яваа хатан хаан II Элизабет өнгөрсөн хоёр дугаар сард 90 нас хүрсэн. Төрсөн өдрийн баярын үеэрх хаан ширээ залгамжлах удмынхан зургаа татуулсан нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж байна.

Бяцхан хунтайж Жеоржийн аавынхаа гараас атган давхарласан хайрцган дээр зогссон нь олон хүний хайр хүндэтгэлийг хүлээгээд байна. Зураг бүр дээр өхөөрдөм инээмсэглэлээр өөрийгөө чимдэг хунтайж Жеорж одоо том ах болсон бөгөөд түүний дүү Кембриджийн гүнж Шарлотте удахгүй нэг насны төрсөн өдөр нь болох юм. Дашрамд дурьдхад хунтайж Жеорж өөрийн элэнц эмээ буюу II Элизабетийг "Ган-Ган" хэмээн дууддаг ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







