Гүнгийн авхай Кэйт Миддлетоны тухай сонирхолтой 10 баримт
Кэйт Миддлетон хэмээх энгийн нэгэн эмэгтэй хунтайжийн гэргий болсныг дэлхийн өнцөг булан бүрт сонирхож байлаа. Түүнийг Кэтрин гэхээс илүүтэй Кэмбрижийн гүнж Кэйт Миддлетон гэдгээр нь олон хүмүүс таних бөгөөд 2000 оноос хунтайж Уильямтай болзож эхэлсэнээсээ хойш олон нийтийн анхаарлыг татсан юм. Одоо тэрээр 2 хүүхдийн ээж бөгөөд боловсролтой, дэгжин, сайхан бүсгүй, сайхан хувцаслалт, нөлөө бүхий эмэгтэй гээд бүхий л жагсаалтанд дээгүүр байранд бичигддэг дэлхийн дахинд үлгэр дуурайлал болж эмэгтэй юм. Ингээд түүний талаарх 10 баримтыг гаргасан байна. Үүнийг та бүхэндээ орчуулан хүргэж байна.
1. Хунтайж Уильям, гүнж Миддлетон нар их сургуульд байхдаа анх учирчээ

Шотландын Сент-Эндрюс их сургуульд сурч байхдаа Британи гэр бүлээс гаралтай энгийн, даруухан бүсгүй Кэйт, хунтайж Уильямтай 2001 онд танилцжээ. Хунтайж гүнжид анхны харцаар дурласан гэж ярьдаг бөгөөд уулзсан өдрөөсөө найзалж эхэлжээ. Гүнж Кэйт хунтайжийг хараад нүүр нь улайж, сүүлдээ царай нь цайраад тун ичиж байсан гэж дурсан ярьжээ
"Уильям дуу цөөтэй байсан. Тийм учраас бид бие биенийгээ танихад жаахан хугацаа хэрэгтэй байлаа. Гэхдээ уулзаад тун сайн найзууд болж чадсан шүү"
2. Тэрээр чинээлэг айлд өссөн

Миддлетоны эцэг эх нь "Party Pieces" хэмээх компани байгуулж бизнесийн салбарт тун амжилттай ажилласан юм. Тийм ч учраас охиноо бага байхаас нь нэр хүндтэй сайн сургуульд сургаж өсгөсөн байна.
3. Хааны гэр бүлд багтхаасаа өмнө загвар өмсөж байсан

Кейт Миддлетон нь оюутан байхдаа буюу Хатан хааны гэр бүлд багтахаасаа өмнө загвар өмсдөг байжээ. Тэрээр хагас нүцгэн тайзнаа алхаж, хүн бүхний харцыг булааж байсан бөгөөд загвар өмсөж байхдаа авахуулсан зурагнууд цөөнгүй байдаг.
4. Кейт, Уильям нар 2007 онд салж байсан

Дэлхийн хамгийн алдартай, бас хамгийн амжилттай харилцаатай байсан хойсууд 2007 онд салж байсан билээ. Энэ тухай 2010 онд хунтайж Уильям ярихдаа:
"Бид хэн хэн нь залуу байсан. Сурч боловсорч, өөр өөрсдийн хүсэл мөрөөдөлд хөтлөгдөж үүнээсээ болж үл ойлголцох асуудлууд гарч байлаа. Тиймээс бид хэн хэндээ тустай арга замыг олохыг хичээж, бие биендээ бодох цаг хугацаа өгсөн. Гэхдээ бид эцэсдээ хамтдаа урагшлахаар шийдсэн"
5. Кэйт ерөнхийлөгч Жорж Вашингтонтой садан төрлийн холбоотой

Кэйт Миддлетон Амеркийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтонтой садан төрлийн холбоотой. "Шинэ Английн түүх, угсаатан судлалын нийгэмлэг" - ын судлаачид Кэйтыг ерөнхийлөгчтэй цусан төрлийн хамаатан гэдгийг тогтоосон байна.
6. Тэрээр түүхэн дэхь хамгийн ахимаг насандаа хуримаа хийсэн гүнж

Кэйт Миддлетон 2010 онд Уильямтай гэрлэхдээ 29 настай байсан бөгөөд энэ нь Английн түүхэн дэхь хамгийн ахимаг настай байхдаа гүнж болсон гэж бичигдсэн байна. Диана гүнж 1981 онд Уэльсийн хунтайж Чарльзтай гэрлэхдээ 20 настай байсан аж.
7. Гүнж 2 хүүхэдтэй

2012 онд дотор нь муухайрч, хордлогийн шинж тэмдэг илэрсэн нь анхныхаа хүүхдийг тээсэн байсан юм. 2013 оны 7 сарын 22 нд ханхүү Жоржийг төрүүлж , 2015 оны 5 сарын 2 нд Шарлот гүнжийг төрүүлсэн байна.
8. Тэр ихэвчлэн олон нийтийн өмнө ярьдаггүй

9. Тэрээр "My fair lady" жүжигт дүр бүтээж байсан

1993 онд түүнийг Гэгээн Андрейн сургуульд сурч байхад нь "My fair lady" жүжиг сургуулийн тайзнаа тавигдсан бөгөөд Кэйт гол дүрд нь тоглож байжээ. Тухайн үеийн бичлэг 2014 онд youtube - д тавигдсан байна.
10. Түүнийг сургуульд байхад нь "Squeak" гэж хочилдог байжээ

Түүнийг сургуульд байхад хүхдүүд "Squeak" буюу хяхтнаа, чарлаа гэж хочилдог байжээ. Тэрээр ер бусын цангинасан өндөр хоолойтой байсан гэдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН
(66.181.180.130)
2017-06-15 17:13:09
ЗӨВ ШҮҮ
0
0
0
Хариулах