“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног” эхэллээ

Дэлхий нийтээрээ жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Энэ өдрийг манай улс энэ жил “Эхчүүддээ ойртож, хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Дээрх  долоо хоногийн хүрээнд  хийгдэх ажил олон нийтэд нээлттэй болох бөгөөд албан ёсны арга хэмжээ өнөөдөр 10.00 цагт Нэгдүгээр амаржих газарт эхэллээ. Харин нээлтийн дараа 12:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төв дээр хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн өдөр болон түүний ач холбогдлын талаар хэвлэлийн бага хурал хийх юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.