Батганы сорвийг арилгах маскуудыг гэртээ бэлдээрэй

Батга бол эрэгтэй эмэгтэй гэхгүй арьсны таагүй асуудлын нэг. Батгыг шахах, буруу арчлах, бохирдол оруулах нь эцэстээ сорви үүсгэж байдаг. Хэрвээ нүүрэнд сорви үүссэн бол удаалгүй эмчилж байхыг зөвлөж байна. Гэрийн нөхцөлд нөсөө толбо болон батганы сорви арилгах маскууд хэрхэн бэлдэхийг хүргэж байна.

1. Салад навчтай маск



Орц:

Салатны навч - 2 ширхэг
Хүнсний сода - 1 цайны халбага
Ус - 300 мл
Зөгийн бал - 2 цайны халбага

Бэлтгэх арга:

Навчаа цэвэрлээд жижиглэн хэрчиж, бэлдсэн усандаа хийгээд 1 цаг орчим зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь зөгийн ба болон хүнсний сода нэмээд сайтар хутгана. Хэсэг хугацаанд хөргөгчинд амраагаарай. Нүүрээ сайтар цэвэрлээд унтхынхаа өмнө түрхэж унтах бөгөөд бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 3 хоног дарааллан хэрэглээд тодорхой үр дүн харагдах болно. Энэхүү маск нь соривыг бүдэгрүүлэхээс гадна өнгөлөг, толигор болгох давхар үйлчилгээтэй байдаг.



2. Зөгийн бал, кокосын тос, овъёосны маск

Овъёос нь тослогыг багасгаж нүүрний борхирдлыг цэвэрлэдэг бол зөгийн бал чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг. Кокосын тос арьсан тэжээл өгч, чийгшүүлнэ.




Орц:

    2 цайны халбага овьёос
    1/2 аяга ус
    1 цайны халбага зөгийн бал
    2 цайны халбага кокосын тос

Бэлтгэх арга:

Эхлээд овъёосоо чанаад хөргөнө. Хөргөсөн овъёос дээрээ кокосын тос, зөгийн балаа нэмээд сайтар хутгана. Нүүрээ цэвэрлээд  маскаа жигд түрхэх бөгөөд массаж хийнэ. 30 минут амраагаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Энэхүү маскийн 7 хоногт 1 удаа тавиарай. Энэхүү маск нь нөсөө толбо, батганы сорви, улаан сорви арилгахад тустай бөгөөд эмзэгтэй арьстай хүмүүсд илүү тохиромжтой

3. Бор элсэн чихэртэй маск



Элсэн чихэр бол гуужуулагчиннд байнга агуулагдаж байдаг. Цагаан элсэн чихэр хэрэглэж болох ч эмзэг арьстай хүмүүсд бор элсэн чихэр нь илүү тохиромжтой.

Орц:

    1 аяга бор сахар
    1/2 аяга кокосын тос
    1 цайны халбага цэвэр сүү

Бэлтгэх арга:

Бүх орцоо жижиг аяганд хийж хутган нүүрэндээ түрхэн сорвитой хэсэгтээ иллэг хийж өгнө. 30 минут байлгаад бүлээн усаар угаах бөгөөд 7 хоногт 1 удаа хэрэглээрэй.

4. Хүнсний содтой маск



Ихэнх масканд лимон их бага хэмжээгээр орсон байдаг. Лимонд  арьс цайруулж, батггыг эмчилдэг бөгөөд батгыг бүдгэрүүлэн арилгадаг байна. Лимонтой маск түрхсэний дараа наранд гарч болохгүй. Арьс хурдан борлож түлэгддэг. Хүнсний сод нь арьсыг гуужуулж арьсны тосны балансыг тэнцвэржүүлдэг.

Орц:

    3 цайны халбага лимоны шүүс
    3 цайны халбага хүнсний сод
    3 цайны халбага кокосын тос / Goodprice-т болон бусад гоо сайхны бүтээгдэхүүн зардаг газруудад байгаа./

Бэлтгэх арга:

Жижигхэн аяганд бүх орцоо хийж сайтар хутгана. Нүүр цэвэрлэгч хөвөн ашиглан нүүрэндээ түрхээрэй. Нүдний эргэн тойронд хүргэж болохгүй. Хурууныхаа өндөгөөр зөөлөн иллэг хийж өгнө. 1 цаг орчим байлгаад бүлээн усаар угаагаарай. 7 хоногт 2 удаа хэрэглээрэй. Хар батга, тогтоод удаагүй бүдэг батганы сорвинд хэрэглэвэл хамгийн үр дүнтэй.

5. Алимны цуутай маск




Орц:

    15 гр алимны цуу
    90 гр Эрдэс ус
    5 ширхэг аспирин
    5 цайны халбага далайн давс

Бэлтгэх арга:


Аспиринаа нухаад алимны цуу дээрээ нэмнэ. Мөн давсаа хийгээд уустал нь сайтар хутгана. Цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж 2 минут орчим иллэг хийж гуужуулна. 30-60 минут байлгаад бүлээн усаар угаагаарай. 7 хоногт 1 удаа хэрэглэнэ. Энэхүү маск нь тослог арьстай хүмүүсд тохиромжтой бөгөөд нөсөө толбо арилгах болон улаан сорвийг бүдэгрүүлэхэд илүү тустай.



   




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.