Харпер Бекхэмийн тансаг төрсөн өдөр
Алдарт хөлбөмбөгийн тамирчин Давид болон эрхэмсэг хатагтай Викториа Бекхэмийн отгон охин 6 насны төрсөн өдрөө Букингхэмийн тансаг харшид тэмдэглэн өнгөрүүлжээ. Мэдээж тэр өөрийн төрсөн өдрийн баяртаа гүнжийн дүрд хувирчээ.




Охины төрсөн өдөрт уригдан ирсэн найзууд мөн хүүхэлдэйн киноны гүнжийн дүрд хувиран ирцгээжээ. Викториа болон Бекхэм нар хоёул охиныхоо эгдүү хүргэм, аз жаргалтай байгаа зургийг өөрсдийн инстаграм хуудсандаа байршуулсан байна. Викториа Бекхэм "Бидний бяцхан гүнж" хэмээн бичсэн бол Давид Бекхэм "Харпер ч азтай байна шүү, гүнж нартай жинхэнэ ордонд уулзлаа" хэмээн нийтэлсэн байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







