Нимбэгийн талаар бидний мэдэхгүй гайхамшигт чадварууд
Уншигч эзэгтэй нартаа хэрэг болохуйц нэгэн сонирхолтой болоод ашигтай мэдээллийг хүргэе. Нимбэг жимс нь хэт гашуун учир бид төдийлөн өргөн хэрэглэдэггүй. Энэ удаад уншигчиддаа нимбэгийн дурдаж барамгүй олон чадварын заримаас сонирхуулъя. Та хадгалж аваад хэрэгжүүлээд үзээрэй.

- Өдөр бүр унтахын өмнө з хэрчим нимбэгийг унтах хэсэгтээ ойрхон тавиарай. Ингэснээр өрөөний агаар цэвэршиж, сайхан үнэртэй болохоос гадна та эрч хүчийн ундаа ууснаас ч илүү эрч хүчийг таны биед шингээдэг байна. Мөн өглөө орноос босоход хэцүү, шарталтын дараах зовиураас ч таныг ангижруулж чадна.
- Ханиад болон астма хөдөлсөн үед нимбэг гэртээ ил байлгах нь ханиад, астмыг хурдан хугацаанд дарж өгнө.
- Өдөрт 3 удаа нимбэгийн тосыг 2 дусаасан ус уух нь жин хасах үйл явцыг хурдасгадаг.
- Ханиад хүрсэн үед нимбэгийн тосыг кокосын тостой хольж хүзүү, хоолой хэсэгт тавьхад ханиад, хоолойн өвдөлт түргэн эдгэнэ.
- Хүнсний сода, нимбэгийн тос, кокосын тосыг хольж шүдээ угаах нь шүдийг хурдан хугацаанд цайруулдаг.
- Нимбэгийн тосоор гараа угаах нь савандаж угаахаас ч илүү үр дүнтэй байдаг.
- Нимбэгийн тос, зөгийн бал, хүнсний содыг хольж нүүрээ цэвэрлэхэд хар цагаан батгыг арилгаж, арьсанд гүн цэвэрлэгээ болж өгнө.
- Наалдаад салахгүй байгаа бохийг нимбэгээр арилгаж болдог.
- Нимбэгийн тос нь модон эдлэл болоод хувцсанд тогтсон толбыг арилгах чадвартай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.




