“Гүнжээ нь" охидын захидалд хариу илгээлээ

4.Сайн байцгаана уу? Хүн болгоны бичсэн асуудлыг анхааралтай уншиж хариу бичиж байгаад баярлалаа. Би 21 настай. Зургаан сарын өмнө миний эрхтнээс эвгүй үнэртэй зүйл ялгарах болсон. Тэр үедээ эмнэлэгт мазокын шинжилгээ хийлгэтэл үрэвсэл, бактери, мөөгөнцөр байна гэсэн. Тэгээд эм, лаа хэрэглээд зүгээр болсон. Гэвч сүүлийн үед үе үе эрхтний ойролцоо өвчтэй зүйл гарах боллоо. Ямар нэг өвчин туссан юм болов уу гэж айж байна. Мазокоор илэрдэггүй БЗХӨ байдаг уу? Цусны шинжилгээ өгөх хэрэгтэй юу? Надад туслаач.
-Сайн байна уу? Бүсгүй минь. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа.
Бэлгийн замаар дамжих халдвар /БЗДХ/ нь хамгаалалтгүй бэлгийн харьцааны үед ихэвчлэн халдварладаг. Зарим тохиолдолд ахуйн замаар болон эхээс урагт цусаар халдварлах нь бий.
БЗДХ-н үүсгэгчийг нянгийн гаралтай вирусын гаралтай, бичил биетэний гаралтай гэж ангилдаг. Вирусын гаралтай халдварууд болох гепатит В, гепатит С, ХДХВ/ДОХ болон бэлгийн хомхой бэлгийн үү зэргийг төгс эмчлэх эмчилгээ хараахан байхгүй байна.
Харин нянгийн болон бичил биетэний гаралтай бусад халдваруудыг эрт оношилж, зөв эмчлэвэл ямар нэг сөрөг үр дагаваргүй бүрэн эдгэрнэ. Эмчийн жор бичиггүй дур мэдэн эмчлэх нь өвчнийг архагшуулж цаашдын эмчилгээг төвөгтэй болгодог. Мөн БЗДХ-н оношлогоо эмчилгээг хосууд хоёулаа хийлгэх хэрэгтэй бөгөөд хэн нэг нь эмчилгээ хийлгээд халдвар бүрэн эдгэрэхгүй гэдгийг санаарай.
Хэрвээ БЗДХ бүрэн эмчлэгдээгүй тохиолдолд тухайн хүний дархлаанаас үүдэн шинж тэмдэг нь илэрч, алга болох нь байдаг. Бэлэг эрхтэний ойролцоо яр шарх гарах, өнгөтэй үнэртэй ялгадас гарах, хорсох, загатнах зэрэг нь БЗДХ түгээмэл шинж тэмдэг тул энэ тохиолдолд үтрээний наацын /мазок/ болон цусны шинжилгээг аль алиныг өгөх нь зүйтэй.
Эмчийн хяналтанд эмчилгээг бүрэн хийвэл БЗДХ бүрэн эдгэрэх бөгөөд цаашид урьдчилан сэргийлэх үүднээс хамгаалалтгүй тохиолдолын бэлгийн харьцаанаас татгалзаж бэлгийн ариун цэврээ сахих хэрэгтэй байдаг.
Ингээд хонгор бүсгүй минь чамд эрүүл энх аз жаргалыг хүсэе.
5.Сайн байна уу? Би одоо 17 настай. Найз залуудаа саяхан өөрийнхөө онгоноо өгсөн. Тэгээд харамссан зүйл алга. Гэхдээ манай ээж, эгч маань насанд хүрээд хүнтэй унтаж хэвтээрэй гэдэг юм. Тэр хүртэл би тэссэнгүй. Тэрнээс гадна би одоо 10 жил болохоор эрүүл мэндийн үзлэг авна гэх юм. Тэгээд тэр умайн хүзүүний үрэвслийн вакцин гэж байгаа. Тэрийг хийлгэхийн тулд заавал онгон байх хэрэгтэй гээд найзууд маань яриад байсан. Би одоо гэрийнхэндээ уг нь мэдэгдмээргүй л байна. Гэхдээ эрүүл мэндийн үзлэгт ороод гэрийнхэнд заавал мэдэгдэх үү? хэрэв би онгон биш байвал? Бас тэр вакциныг нь хийлгэх бодол байсан юм. Одоо тэгээд яахаа мэдэхгүй юмаа. Асуух хүн ч олдохгүй хэцүү л байна. Нэг бол харамсаж эхлэх гээд байх юм. Надад туслаач.
-Сайн байна уу? Эрхэм найз минь.
Хайр дурлал гэдэг бол хүний дотоод сэтгэлийн мэдрэмж илэрхийлэл юм. Харин бэлгийн харьцаа нь биеэр үйлдэж буй илэрхийлэл юм. Бэлгийн харьцаанд орох нь хүсээгүй жирэмслэлт, БЗДХ, ХДХВ/ДОХ гэх мэт олон эрсдэлүүд дагуулдаг учраас ээж эгч чинь чамд зөвлөсөн байх. Тэд чиний төлөө бүх зүйлийг хийдэг, зөвлөдөг болхоор цаашид зөвлөгөөг нь анхааран үзэж байгаарай.
Гэхдээ эрхэм найз минь чи шийдвэрээ гаргасан түүндээ итгэлтэй байгаа болхоор өөрийгөө дээрх эрсдэлээс урьдчилан сэргийлэх хангалттай мэдлэгтэй болж түүнийгээ ашигладаг байгаарай гэж зөвлөе
Охидын эрүүл мэндийн үзлэг нь охидын бэлгийн эрүүл мэндийн байдалд анхаарал хандуулах зорилготой бөгөөд нууцыг чандлан хадгалдаг. Зарим ноцтой анхаарал хандуулах асуудлын үед багш, эцэг эхэд мэдээлэл өгдөг. Умайн хүзүүний хорт хавдарын өвчлөл их байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх вакцинд улсын хэмжээнд 14500 охид хамрагдахаар болсон. Уг вакциныг хийхдээ эцэг, эхээс чинь зөвшөөрөл авч хийх бөгөөд охидод шаардлага тавьсан эсэхийг сургуулийн эмчээсээ лавлан асууж түүнтэй дотно ярилцаарай.
Гүнжээтэй ярилцсан эрхэм найз минь чамд баярлалаа.
6.Би найз бандитайгаа хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон. Жирэмсэн бол яанаа гэж бодохоос айж байна. Хэрвээ жирэмсэн гэдгийг гэрийнхэн мэдвэл би зүгээр л амиа хорлосон нь дээр. Ямар анхны хүүхдээ авахуулалтай нь биш. Намайг гээд ирж байхад надад хэлээд өгөөч. Яадаж байхад сарын тэмдэг маань дэндүү тогтворгүй ирдэг юм л даа.
-Сайн байна уу? Бидэнтэй чин сэтгэлээ хуваалцсанд баярлалаа.
Өсвөр насны охидын биений юмны мөчлөг анх ирэх хугацаандаа тогтворгүй байх нь бий. Мөн дааврын хүчтэй эм, тариа хэрэглэх, сэтгэл санаа болон хоолны дэглэмийн өөрчлөлттэй холбоотойгоор биений юмны мөчлөгт өөрчлөлт ордог.
Хэрвээ найз минь чи жирэмсэн гэж эргэлзэж байгаа бол жирэмсний тестээр магадлан шалгаарай. Жирэмсний тестийг бэлгийн харьцаанд орсноос хойш 10 хоногийн дараа зааврын дагуу шалгавал үнэн бодитой гарах болно. Илүү их мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл мэргэжлийн эмчид хандаарай.
Сарнай хэдий өргөстэй ч аяархан атгаад үнэрлэвэл гайхамшигтай сайхан. Амьдрал хэдий сайхан ч тунгааж бодохгүй бол аз жаргалыг мэдэрч чадахгүй. Иймээс эрхэм найз минь чи ганцаараа бүү шанал, буруу алхам бүү хий, яаран бүү шийдвэр гарга. Найз хөвгүүнтэйгээ болон өөрийн дотны хэн нэгэнтэй энэ тухайгаа ярилцаж болно шүү дээ.
Илүү их мэдээлэл авч бидэнтэй ярилцахыг хүсвэл Гүнжээд хандаж болно шүү. Хонгор охин минь чамд аз жаргалын дээд бүхнийг хүсье.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа





