Бяцхан хатан хаан буюу гүнж Шарлотт

Хааны удамд дуулиантайхан мэндэлсэн бяцхан гүнж Шарлотт хэдийнэ хоёр нас хүрчээ. Гүнжийн хоёр насны төрсөн өдрөөр олон нийтэд хүрсэн цагаар том гүрний ард иргэдийн хайрыг ихэд хүргэсэн гэнэ. Гүнжийг ирээдүйн их хатан хаан ч гэж нэрийдэх болсон байна. 

Учир нь гүнж Шарлотт одоогийн хатан хаан Элизабетийн хүүхэд ахуй үеийн төрхтэй маш адилхан аж. Санаандгүй тохиолдол байсан гэдгийг нотлох аргагүй ч гүнжийн төрсөн өдрийн зураг ийнхүү эмэг эхтэйгээ усны дусал мэт адилхан байсан юм. Тэдний нүдийг их төстэй хэмээн олон хүмүүс дүгнэсэн байна. 






Бяцхан ханхүү хайр татам шаргал үстэй бол гүнж Шарлотт цайвар бор үстэй аж. Хэрвээ түүний үс цайвар өнгөтэй байсан бол тэрээр эмээтэйгээ илүү адилхан харагдах байсан хэмээн People сэтгүүл нийтэлжээ. 

Ханхүү Уиллиам болон гүнж Кейт нарын тэдний охинтой харьцуулсан зураг 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.