Жингээ хассаны дараа дахин хуримаа хийсэн хосууд
Энэ бол хэт их жингээ хаяж чадсан хосуудын бодит түүх юм. Шотланд хосууд болох Жанис, Уиллиам нар хуримын дараа зургаа үзсэний дараа турахаар шийджээ. Хосууд жингээ хаяж чадвал хоёр дахь хуримаа хийхээр шийджээ.

Энэ нь тэдний анхны хуримын зураг бөгөөд энэ үед хосууд хоёул хэт их таргалалттай байжээ. Жанис, Уиллиам нарын турах болсон бас нэг шалтгаан нь Уиллиам таргалалтынхаа улмаас чихрийн шижин өвчтэй болжээ. Тэр үеэс эхлэн хосууд эрүүл хооллож, амьдралын шинэ хэв маягтай болсон байна. Жанис Daily Mail-д өгсөн ярилцлагатаа "Бид маш сайн найзууд мөн бүхий л зүйлийг хамтдаа хийдэг нь турахад хүчтэй түлхэлт болсон" хэмээжээ.

Уиллиам нэг өдөр хуримын зургаа үзсэний дараа "Бид турах хэрэгтэй. Жингээ хассаны дараа дахин хамгийн сайхан хурим хийх хэрэгтэй" гэж хэлж байжээ. Тэд энэхүү зорилгодоо ч хүрж чадсан ба мөрөөдлийн хуримаа хийжээ. Жанисын ээж "Би охин, хүргэн хоёроороо маш их бахархаж байна" хэмээн хэлсэн ба хуриманд ирсэн зочид хосуудыг таниагүй аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







