Тахианы цээж махан салат

Энэ салатыг хэчнээн идсэн ч хэзээ ч уйдамгүй үнэхээр сайхан амттай тул та бүхэнтэйгээ  жороо хуваалцаж байна. Хийхэд хялбар тул гол орц болох салатны байцаа /iceberg lettuce/, майонез, гич байгаа л бол заавал тахианы цээж мах, бекон хийлгүй өөр юу дуртайгаа хийж болно. Жишээ нь үзэм, цангис, хушга, альмонд гэх мэт


Орц:
-Салатны байцаа /Салат навчыг бодвол хамаагүй илүү идүүртэй маш сайхан амттай/
-Лууван
-Ногоон өргөст хэмх
-Ногоон сонгино
-Тахианы цээж мах
-Бекон
-Майонез
-Гич



Хийх арга:

-Хайруулын тавагаа сайтар халаагаад беконоо ширүүл гал дээр 2 талаар сайтар шарна. Чипс шиг хатуу болох тусмаа сайн. Беконоо хөргөөд жижиглэн хэрчинэ.

-Бекон шархад ялгарсан тосонд тахианы цээж махаа хааш хааш 1 см шоо дөрвөлжин хэрчээд хайруулын тавагт бага зэрэг ургамлын тосонд хар перец болон маш бага давстай хуурч болгоно. Давс нь бага, хар перец нь их байвал сайхан болдог.

-3 х/х гич + 4 х/х майонез + 2 х/х цэвэр хүйтэн ус = сайтар хутгаад амттай сайхан соус бэлэн болно. Өтгөн санагдвал ус нэмээрэй. Өөрсдийн амталгаанд тохируулан гич болон майонезны хэмжээг өөрчилж болно



-Луувангаа нарийн үрүүлээр үрээд, ногоон огурцыг нарийн савхан, ногоон сонгиныг жижиглэн хэрчээрэй.

-Тавганд салатны байцаагаа 1,5-2 см өргөн хэмжээтэй хэрчиж тарааж тавиад дээр нь бусад орцуудаа өөрсдийн хүссэн хэмжээгээр нэмээд дээр нь соус дусааж олгоно. Өөрсдийн амталгаанд тохируулан соусны их багыг тохируулан хутгаад амтархан зооглоорой.



Эх сурвалж: "U CooK 4 U" хуудас
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.