Д.Сумъяа ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Унгарын нийслэл Будапешт хотноо гурав дахь өдрөө үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ- ний эмэгтэйчүүдийн -57кг-д зодоглосон олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа АЛТАН медаль хүртлээ.

Дэлхийн чансааг тэргүүлэн бариладаж байсан тэрбээр Панамын тамирчин Мирьям Роперийг цэвэр ялж, алтан медалийн төлөө Японы Цүкаса Ёшидатай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа. 10 гаруй минут үргэлжиллж, Д. Сумъяа дархан мэхээ хийж эх орныхоо төрийн дууллыг эгшүүллээ.

Д.Сумъяа нь 2015 оны Астанагийн ДАШТ-д хүрэл медаль хүртэж 2016 онд Риогийн олимпийн наадамд мөнгөн медаль авсан бол 2017 онд ийнхүү ДЭЛХИЙН аварга болов. Ийнхүү Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, Г.Болдбаатар аваргын буухиаг үргэлжлүүлэн жүдо бөхийн ДӨРӨВ дэх алтан медальтан боллоо
Монголынхоо нэрийг дэв дэлхийн тавцанд өндөрт өргөж, монголын жүдочдийн ур чадварыг дэлхий нийтэд мэдүүлж буй, ард түмний хайртай охин МУГТ Д. Сумъяадаа халуун баяр хүргэе!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Баясаа
(66.181.180.114)
2017-09-05 00:56:26
Амжилт гаргаж хичээж барилдан аврага болсонд чинь баяр хүргье сурч болвсрохоо хойш нь тавьж хэний төлөө хичээсэн гэжчи өөрийнхөө л төлөө шүү дээмагадгүй гэр бүлийнхээ төлөө байхтэрнээс биш бусад хүмүүсийн төлөө танихгүй хэн нэгний төлөө бүр ард түмний төлөө монголын төлөө гэвэл хэтэрхий худлаа сонсогдох байхТэгвэл чи зөв юмаа л хойш нь тавьж зөв юмандаа зорьсон байна шдээнд гомдоллох храмсах зүйл огт алга байнаодоо амьдрал чинь дээшилнэодоо бас сурч болноулам ихийг бүтээж болохоор болсон байнаамжилт хүсье
0
0
0
Хариулах







