”Дэлхийн мисс” тэмцээнд Ц.Энхжин эх орноо төлөөлөн оролцохоор боллоо
"Дэлхийн мисс" 2017 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсүйг шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Сүүлийн шалгаруулалтад есөн бүсгүй үлдсэнээс мисс Ц.Энхжин шалгарч, “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Тэрээр "Энэ бүх зүйлийн эхлэл болж байна. Би өөрт байгаа бүхий ур чадвар, авъяас, ухаанаа зориулж "дэлхийн мисс" - ийн тимтийг эх орондоо авчрахын тулд бүх чадлаа дайчлан оролцох болно" хэмээн ярьсан байна.

Ц.Энхжин нь Их Британийн Кэмбрижийн их сургуулийн Урлагийн сургуулийг интерьер, дизайны мэргэжлээр төгссөн. Италийн Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан өндөр боловсролтой мисс юм. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард эх орондоо ирсэн бөгөөд өөрийн үүсгэн байгуулсан “Eden Design” компанид олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг байгаа юм.
Цэвээндашийн Энхжин
“Хаврын гоёл-2010” тэмцээний шилдэг загвар өмсөгч
“Мiss Globe International 2010” тэмцээний Олны таашаал хүртсэн мисс
“Miss Friendship International 2010” тэмцээний дэд мисс
“Supermodel International 2012” тэмцээний шилдэг зургаан оролцогчийн нэг
“Miss Mongolia 2015” тэмцээний дэд мисс, спорт миссээр шалгарч байсан.
Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 67 дахь удаагаа тодруулах гэж буй “Miss World 2017” тэмцээний финалын шатны шалгаруулалт 11-р сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдана.

Нас: 24
Өндөр: 174
Биеийн харьцаа: 86/60/90


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
B
(122.201.21.181)
2017-09-01 10:40:33
Huurhun ch ohin bn bolovsrolto ch ohin bn Amjilt husy
0
0
0
Хариулах







