Туркийн Жульетта, Дилерагийн дүрээр бидний танил алдарт жүжигчин Эбра Озкан

Энэ удаагийн одод булангаараа Дилерагийн дүрээр үзэгдийг уурлуулж, уйлуулж , хайрлуулж байгаа Туркийн алдарт жүжигчин Эбра Озканы тухай товч мэдээллийг хүргэх гэж байна.



Тэрээр 1978 оны 11-р сарын 18 нд Туркийн Истанбул хотноо мэндэлжээ. Туркийн Анкарагийн их сургуулийг төгссөн бөгөөд хэд хэдэн тайзны дүр бүтээж, 2008 онд дэлхийн алдарт зохиол "Ромео, Жульетта" жүжгийн  Жульеттагийн дүрийг бүтээж байсан юм.  2006  онд "Kabuslar evi: Bir kis masali" хэмээх телевизийн цуврал кинонд тоглож олонд танигдсан. Мөн 2007 онд "Kara İnci" кинонд тоглосон нь  маш амжилттай байсан бол "Аз жаргалын хэлтэрхий" киноны Дилерагийн дүрээрээ дэлхий дахинд танигдаж эхэлсэн юм. 2013 оны  "Memories of the Wind" кино мөн л амжилт дагуулжээ. Туркийн хамгийн шилдэг жүжигчин жагсаалтыг гурван удаа тэргүүлж байсан авъяаслаг жүжигчин юм.

2014 оны 12 сарын 1 нээс эхлэн Туркийн хэд хэдэн жүжигчинтэй хамт StarTV - д нэвтрүүлэг хийх болсон юм. Түүний жүжигчний кареер амжилттай өссөөр байгаа билээ.



Түүний нөхрийг Ertan Saban гэдэг бөгөөд мөн жүжигчин мэргэжилтэй.
























Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Баяраа (103.229.123.6) 2017-10-06 21:32:09
Үнэхээр сайхан хүүхэн юм аа