Алдартнууд хүүхдийнхээ төрсөн өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өөрсдийн шүтэн бишрэгчдийн нүдэнд тэд дээд зэргийн, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан алдартай хүмүүс ч гэлээ гэртээ сайн гэрийн эзэгтэй, сайн нөхөр, хүүхдүүддээ сайн эцэг эх байхыг эрмэлздэг нь гарцаагүй юм. Эцэг эхчүүдийн хайраа илэрхийлэх шалгарсан арга бол хүүхдүүдийнхээ бага насыг хэзээ ч мартагдхааргүй тэмдэглэж өгөхийг хүсэх юм. Ингээд алдартай одод хайрт хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.
 


Сюри Крузын 100,000 долларын үнэтэй хоёр насны төрсөн өдөр. 
Охины эцэг эх болох Том Круз, Кэти Холмэс нар зөвхөн төрсөн өдрийн бэлтгэл чимэглэх ажилд 100,000 долларыг зарцуулжээ. Төрсөн өдөр болох танхимд 1000 эрвээхий байрлуулсан ба нийт цэцгийн баглаанд 47,000 доллар зарцуулсан аж. 



Девид Бекхэмийн 187,000 долларын үнэтэй тоглоомын байшин 
Хосууд том хүү Брүүклиний 6 насны төрсөн өдөрт зориулан 187,000 долларын үнэ бүхий тоглоомын байшинг бариулжээ. Энэ нь Бекхэмийн хувийн газар дээрх ордон шиг л харагдаж байсан гэдэг. 



Жигнэмэгийн мангас, Элма нар зочилсон нь
Дуучин Пинк охиныхоо төрсөн өдөрт зориулан америк багачуудын үзэх дуртай телевизийн шоуны гол дүрүүдийг Сэсам гудамжинд авчирсан гэдэг. 



Шарлез Тероны амьтны хүрээлэнтэй төрсөн өдөр
Амьтны хүрээлэн үргэлж л зугаатай газруудын нэг байдаг шүү дээ. Тэгвэл энэ том амьтны хүрээлэн арын хашаанд чинь байвал ямар санагдах вэ? Тэгвэл жүжигчин эмэгтэй өөрийн өргөмөл хүү бяцхан Жакдаа зориулан хоёр насны төрсөн өдрөөр нь амьтны хүрээлэн авчирч өгчээ. 



Ширэнгэн ойт арал дээрх төрсөн өдрийн үдэшлэг
Алдарт хосууд болох Бионсей Жэй.З нар том охин Блү Айвигийн хоёр насны төрсөн өдөрт зориулан Миамид ширэнгэн ойн үдэшлэгийг хийж өгчээ. Харин Айви тус үдэшлэгийг өөрт нь зориулсан гэдгийг мэдсэн эсэх нь тодорхойгүй юм.  



20,000 долларын өртөгтэй гүнжийн үдэшлэг 
Жүжигчин Анжелина Жоли, Бред Питт нар том охин болох Захарад зориулан гайхалтай үдэшлэгийг зохиож өгчээ. Төрсөн өдрийн бүх зүйл гүнжэд зориулсан байжээ. 



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.