Justin Timberlake, Jessika Biel нар гэрлэлтээ батлуулжээ

Өнгөрсөн баасан гаригт 31 настай дуучин Justin Timberlake, 30 настай найз бүсгүй Jessice Biel нар Италийн Пуглия хотод олны нүднээс далд хуримаа хийн гэрлэлтээ батлуулжээ. People сэгтүүл энэ мэдээг анх олонд цацсан бөгөөд ирэх сарын дугаартаа тэднийг шинэ гэрлэгсдийн буландаа оруулахаар болсон байна.
Хуримын ёслолд Жастин таван сая ам доллар зарцуулахаар төлөвлөж байгаа бол Жессика хуримын бэлтгэлийн ажлыг хянаж байгаа аж. Жессика Билл “Би маш завгүй байгаа ч бусад сүйт бүсгүйн адил хуримынхаа ажлыг нарийн хянаж байгаа. Надад хурим зохион байгуулалгч Диана Соренсо тусалж байгаа” хэмээн ярьныг нь найз бүсгүй нь хэвлэлийнхэнд хэлжээ.
Алдартнуудын хурим XIX зууны үеийн Palazzo Margherit хэмээх зочид буудалд, дал модоор хүрээлүүлсэн, усан сан, асар том саравч дор болох гэнэ. Хуриманд олон хүндтэй зочид уригдсан байна. Түүнчлэн зочид хуриманд очихоор явахдаа замдаа нэг ч зоос үрэхгүй явах боломжтой гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Жастин, Жессика нар зочдоо дээд зэргээр тав тухтай байлгах үүднээс хувийн онгоц, таван одтой зочид буудал, тансаг хоол гээд бүхий л зүйлийг нь бодолцон зардалдаа тусгасан гэж дурьджээ.







