Ким Кардашиан ”Америкийн шинэ тэргүүн хатагтай”н дүрд хурвирлаа

Урлагийн бүтээл мэт биеэ гайхуулан элдэв төрлийн зураг даруулан шуугиан таригч, үзэсгэлэнт ээж Ким Кардашиан дахин нэг алмайруулам зургаа дэлгэлээ. Гэхдээ тэрээр энэ удаад нүцгэлсэнгүй, оргилуун дарсыг ч өөрийн биеийн халуухан хэсэгт байрлуулсангүй. Тэр зүгээр Америкийн Нэгдсэн Улсын шинэ тэргүүн хатагтай болон хувирчээ. 




Тэрээр "Ярилцлага" нэртэй сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимсэн бөгөөд зургийн шийдэл ч маш гоё болсон байна. Кимийн үсний засал 1960-аад оны Жеки Кеннедиг дуурайсан бөгөөд хувцаслалт, ээмэг зүүлт, цагаан бээлий нь ч мөн адил байжээ. Тус зураг авалтанд Ким өөрийн том охин дөрвөн настай Норттой хамтарсан ба бяцхан охин ч ээжээсээ дутхааргүй байсан гэдгийг гэрэл зурагчин Стивен Клейн дурдсан байна. 







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.