Намайг болохгүй гэдэг
Би 7 сартай. Уг нь намайг төрөхөд өвөө минь Эрдэнэ- Очир гэдэг нэр хайрласан юм. Харин сүүлийн үед бүгд л намайг “Болохгүй ээ “ гэж дууддаг болсон. Өхөөрдөж байгаа нь тэр байх л даа. Би аав, ээж, ах, эгч нарынхаа анхаарлыг татахын тулд чадах бүхий л зүйлээ хийнэ.

Одоохондоо алхаж сураагүй, мөлхөхдөө ч муухан учраас элгээрээ, бөгсөөрөө, гулгаж, эргэлдэж, урагшилж, ухарч байгаад л хаалттай зүйл байвал нээж, нээлттэй зүйл байвал ухаж,нүдэнд харагдаж өртөөд байгаа зүйлсийг бүгдийг нь амандаа хийгээд хазаж үзмээр санагддаг юм. Харин энэ хүслээ биелүүлэх мөчид миний нэрийг дууддаг юм даа. “Болохгүй ээ”.

Миний нэрийг хамгийн их дууддаг хүн бол ээж. Нэг удаа ээж толиндоо харах хооронд нь уруулын будгыг нь сонирхох гэтэл “Болохгүй ээ” гээд буцаагаад авчихлаа. Эргэж хөрвөөгөөд хар өнгийн юм харагдахаар нь базаж аваад амандаа үмхтэл бас л “болохгүй ээ” гээд хогийн сав руу хаячихдаг юм байна. Тэгвэл ч хогийн саваа ухдаг хэрэг гэж санаад тагийг нь чадан ядан нээхийн даваан дээр “болохгүй ээ” гэсээр шал доргитол хэд хэд том харайгаад намайг тэврээд авлаа. Тэрүүхэн хооронд саначихсан бололтой. Хогийн савнаас хараагаа дөнгөж салгатал ээжийн чихэнд жигтэйхэн гоё гялалзсан зүйл нүдэнд туслаа. Би яаж тэсэх билээ шууд л атгаад татчихсан. Тэгтэл ээж “Болохгүй ээ” ёо ёо гэсээр л... ер нь бол мөлхөх тутамд л “Болохгүй ээ” гэж дууддаг юм.

Өчигдөр аав, ээж хоёр ахын тухай ярилцаж байхыг нь сонссон юм. Хүүгээ алхам бүрийг нь хянаад хэрэггүй, санасан зүйл нь бүтэхгүй шүү гэж аав хэлсэн. Алхаад ирэхээр их юм болох нь дээ...
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin
(66.181.165.89)
2017-05-31 14:07:26
estoi huurhun bn yag l tegdeg shuu dee
0
0
0
Хариулах
yume
(183.81.169.162)
2017-05-31 13:22:20
yamar huurhun yum be
0
0
0
Хариулах







