“Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжингийн танилцуулах бичлэг цацагдлаа
Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 67 дахь
удаагаа тодруулах гэж буй “Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа мисс Ц.Энхжингийн тэмцээний танилцуулах бичлэг цацагдсан байна.

Ц.Энхжин нь Их Британийн Кэмбрижийн их
сургуулийн Урлагийн сургуулийг
интерьер, дизайны мэргэжлээр төгссөн. Италийн Флоренц хотын Дизайны их
сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан өндөр
боловсролтой мисс юм. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард эх орондоо ирсэн
бөгөөд
өөрийн үүсгэн байгуулсан “Eden Design” компанид олон улсын
мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажиллаж байгаа юм.

Цэвээндашийн Энхжин нь
“Хаврын гоёл-2010” тэмцээний шилдэг загвар өмсөгч
“Мiss Globe International 2010” тэмцээний Олны таашаал хүртсэн мисс
“Miss Friendship International 2010” тэмцээний дэд мисс
“Supermodel International 2012” тэмцээний шилдэг зургаан оролцогчийн нэг
“Miss Mongolia 2015” тэмцээний дэд мисс, спорт миссээр шалгарч байсан.

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 67 дахь удаагаа тодруулах гэж буй “Miss World 2017” тэмцээний финалын шатны шалгаруулалт 11-р сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдана.
Түүний танилцуулах бичлэгийг хүргэж байна


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







