Майкл Жексоны охин амиа хорлохыг завджээ


Попын хаан агсан Майкл Жексоны охин Парис Жексон амиа хорлохыг завджээ. Одоо тэрбээр эмнэлэгт байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа гэж түүний эмээ Кэтрин Жексоны өмгөөлөгч "Associated Press" агентлагт мэдээлжээ.

Эмнэлгийн түргэн тусламжийн ажилчдын хэлж буйгаар лхагва гарагийн шөнийн хоёр цагт дуудлагын дагуу Лос Анжелос дахь гэрт нь очиход Парис нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэсэн, гарынхаа бугуйн хэсгийг олон удаа зүссэн байдалтай байсан гэв.

Түүний эмээ Кэтрин Жексон энэ талаар хэлэхдээ “15 нас гэдэг бол шилжилтийн эмзэг үе. Ялангуяа хайртай дотны хүнээ алдсан үед бол бүр ч хэцүү. Одоо Парисын биеийн байдал сайн, шаардлагатай эмчилгээнүүдийг хийлгэж байгаа” гэжээ.

Тэрээр энэхүү үйлдлээ хийхээс өмнө өөрийн твиттер хуудаснаа “Beatles” хамтлагийн  “Yesterday” дууны дахилтын хэсгээс мөн “Нулимс яагаад ийм шорвог байдаг юм бол?” хэмээн бичжээ.

Харин Парис Жексоны өмгөөлөгч Перри Сандерс "Парис бол бие сайтай, эрүүл хүүхэд. Гэвч одоо эмнэлэгт эмчлүүлж байна. Түүний болон гэр бүлийнх нь хувийн амьдралыг хүндэтгэж үзэхийг хүсч байна"  хэмээн сэтгүүлчдээс хүсчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.