Х.Бадамгэрэл ”Монголын шилдэг загвар өмсөгчид цуврал”
Энхрий зөөлөн царай, эелдэг ааш, эерэг хандлагатай загварын салбарт амжилттай яваа топ модель Х.Бадамгэрэлийн талаар товч мэдээлэл, фото зургуудыг хүргэж байна. “Miss Mongolia-2009”
тэмцээний тэргүүн мисс, “Андра модель” загварын агентлагийн захирал,
Монголын дизайнеруудын холбооны нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгч, Дубай , Нью - Йоркийн загварын тайзнаа алхсан Монгол загвар өмсөгч юм. Тэрээр "Гоёл 2015" наадмаар ТОП МОДЕЛЬ болсон юм.
2016 онд Дубай хотод болсон “Fashion Forward fall winter” - д Х. Бадамгэрэл Монгол орон төдийгүй ази тивийг төлөөлөн оролцсон анхны загвар өмсөгч байсан юм. Энэхүү загварын шоунд загвар өмсөгчдийг сонгон шалгаруулдаг бөгөөд анх удаагаа Монгол загвар өмсөгчийг урилгаар
оролцуулсан байна. Мөн энэ оны 9 сард Нью-Йоркийн загварын долоо хоног буюу “New York Fashion Week” -д оролцохоор Монголын шилдэг 6 загвар өмсөгч явсаны нэг нь Х. Бадамгэрэл байсан юм.

Тэрээр 10 жилээ төгсөх
жилээ “Үнсгэлжин” наадамд оролцоод түрүүлсэнээс хойш түүний загвар
өмсөгч болох гараа эхэлжээ. “Шилмэл загвар” агентлагаас анх загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд 2009 онд "Miss Mongolia" тэмцээний ялагч болж олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох болсон юм. Тэрээр Монголын шилдэг дизайнеруудтай хамтран ажиллаж байснаас гадна сурталчилгааны салбарт хамгийн эрэлттэй загвар өмсөгчдийн нэг гэдэг. Монголын нэр хүндтэй олон брэндий нүүр царай болж байсан бөгөөд LV брэндийг Монголд орж ирэхэд албан ёсны нүүр царай нь болж байсан юм. Х.Бадамгэрэл нь Герман, Англи хэлтэй. 2013 онд "Andra Model" агентлагаа нээсэн юм.




























Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







