Үе үеийн дэлхийн миссүүд

2006 - 2016 онуудад "Дэлхийн мисс" - ээр ямар улсын, ямар үзэсгэлэнт бүсгүйчүүд тодорч байсныг уншигч танаа хүргэж байна. Дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг 1951 онд Эрик Морли Их Британид анх явуулжээ. Анх усны хувцасны наадам хэлбэрээр зохиогдсон тэмцээнийг хэвлэлийнхэн “Дэлхийн мисс” гэж бичсэнээр энэхүү нэр үүссэн юм. Үүнийг санаачлагч Эрик Морли дараа жил дахин энэхүү тэмцээнийг зохиохоор болж энэ нь жилбүр уламжлал болжээ. 2000 онд түүнийг нас барахад эхнэр Жулия Морли нь тус ажлыг үргэлжлүүлэн жил бүр зохион явуулж байна. Дэлхийн мисс шалгаруулах байгууллага Их Британи улсын Лондон хотод байрладаг.

Стефани Дель Валле

Пуэрто-рико - ын хөгжимчин, загвар өмсөгч Стефани Дель Валле нь  АНУ - ын Вашингтонд болсон "Miss world" 2016 тэмцээний тэргүүн титмийн эзэн юм. Тэрээр 1996 оны 12 -р сарын 30 нд төрсөн бөгөөд өдгөө 20 настай. Стефани Дель Валле нь Пуэрто-рико - оос төрсөн 2 дэхь дэлхийн мисс юм. Нью-Йорк хотын "Pace"их сургуульд олон улсын хуульч мэргэжлээр суралцдаг бөгөөд испани, англи, франц хэлээр ярьдаг.


Мирейя Лалагуна

Энэхүү үзэсгэлэнт эмэгтэйг  Мирейя Лалагуна гэдэг бөгөөд 2015 оны дэлхийн миссийн тэргүүн титмийн эзэн юм. Тэрээр 1992 оны 11 -р сарын 21 нд төржээ. Испаний жүжигчин, загвар өмсөгч юм. БНХАУ-ын Саняа хотод болсон дэлхийн миссийн тэмцээнд 114 үзэсгэлэнт загвар өмсөгчтэй өрсөлдөн тэргүүлсэн бөгөөд эх орондоо анх удаа дэлхийн миссийг титмийг авчирчээ. Урлагийн авъяастайгаас гадна Испани, Каталан, Франц, Англи хэлтэй. Тэрээр "Би завгүй ажиллаж, цанаар гулгаж, дугуй унаж, аялах хамгаас дуртай" гэж хэлсэн байна.



2014 оны дэлхийн мисс

64 дэхь удаагийн "Дэлхийн мисс" шалгаруулах тэмцээн Английн Лондон хотноо болсон бөгөөд 130 гаруй гоо бүсгүйчүүдээс Өмнөд Африкийн мисс Rolene Straus тэргүүн титмийн эзэн болсон юм. 1992 оны 4 -р сарын сарын 22 нд төржээ. 177 см- ын өндөртэй бөгөөд Анагаах салбарт ажилладаг эмэгтэй.



2013 оны дэлхийн мисс

"Дэлхийн мисс-2013"-ын титмийг зүүсэн үзэсгэлэнт Меган Янг нь  АНУ-ын Виржиния мужийн Александри хотод 1990 оны хоёрдугаар сарын 27-нд төрсөн. Тэрээр Филиппиний загвар өмсөгч, жүжигчин, хөтлөгч бөгөөд 1951 оноос хойш "Дэлхийн мисс" - ээс тэргүүн миссийг хүртсэн анхны Филлиппин эмэгтэй юм. 15 настай байхаасаа урлагийн салбарт хөл тавьсан   "StarStruck" хэмээх шоу нэвтрүүлэгт орж олны танил болох зам нь нээгджээ.

Дэлхийн мисс болсноосоо хойш олон сайн үйлсийн аян өрнүүлж байгаа бөгөөд хар салхинд өртөн гэр оронгүй болсон ядууст тусламж үзүүлсээр байна. Меган Янг тусламж хэрэгтэй газарт өөрийн биеэр очиж, Филиппиний улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран хэд хэдэн орнуудад тусламжийн гараа сунгаад байгаа сайн үйлстэн юм.



2012 оны дэлхийн мисс

Хятадын Ордосд болсон 2012 оны дэлхийн миссийн тэмцээнд Yu Wenhia нутгийнхаа дэвжээн дээр тэргүүн титмийн эзэн болсон. Хятадаас төрсөн 2 дахь дэлхийн мисс юм. Тэрээр 1989 оны 8 -р сарын 6 нд төржээ.



2011 оны дэлхийн мисс

1989 оны 7- р сарын 26 нд төрсөн өдгөө 27 настай Венесуель улсын гоо үзэсгэлэнт мисс Ivian Sarcos. Нялх багадаа аав ээжээсээ өнчрөн үлдэж байжээ. Тиймээс ч дэлхийн миссийн титмийг хүртэхдээ "Аав ээж минь энэ сайхан мөчийг тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэлтэй байна" хэмээн баярын нулимс дүүрэн ярьжээ.



2010 оны дэлхийн мисс

Хятадын Саня хотод болсон 2010 оны "Дэлхийн мисс" - ийн тэмцээнд Амеркийн мисс Alexandria Mills түрүүлсэн юм. Тэрээр 1992 оны 2 -р сарын 29 нд төржээ. 18 настай, өсвөр насны охин байхдаа дэлхийн гоо бүсгүйгээр шалгарч байсан бөгөөд багш мэргэжилтэй болохыг хүсдэг байжээ. Тэрээр цагаан хоолтон ба Итали хоолонд маш их дуртай юм байна. Мөн тэрээр их сэтгэлийн хөдлөлтэй хүн гэдгээ харуулж титэм авснаасаа хойш уйлсаар тэмцээнийг өндөрлөсөн байна. 2010 оны уг тэмцээнийг Алмаазан жил хэмээн нэрлэж урьд байгаагүй олон орны Мисс оролцсон онцлогтой юм байна.



2009 оны дэлхийн мисс

1986 оны 7 -р сарын 8 нд Өмнөд Африкийн  Йоханнесбург хотод төржээ. Тэрээр бүжигчин, Gibraltar - ын улс төрч эмэгтэй бөгөөд "Miss World" 2009 тэмцээний ялагч болсон нь Gibraltar - аас төрөн гарсан анхны дэлхийн мисс юм. Тэрээр 2014 онд Гибралтарын дэд захирагчаар томилогдон ажиллаж байсан бол 2017 оны 4 сараас захирагчаар ажиллах болсон байна. Англи болон Испани хэлээр ярьдаг.



2008 оны дэлхийн мисс

 Орос улсын мисс Кесина Сухинова 2008 оны дэлхийн мисс болж байсан түүхтэй.  Ксениа Сухинова Сибирийн Тюмэнд амьдардаг. Тюмэний нэрэмжит их сургуульд гарын тос, хийн түлшний инженерийн чиглэлээр суралцаж байсан.  1987 оны наймдугаар сарын 26-нд төржээ. 178 см өндөр юм. Ксениа Сухинова 2008 онд ОХУ-ыг төлөөлөн Өмнөд Африкийн нийслэл Иоханнесбург хотод болсон тэмцээнд түрүүлж “Дэлхийн мисс”-ийн титэм зүүжээ. Тэрбээр эх нутагтаа загварын агентлагтай юм.



2007 оны дэлхийн мисс

1984 оны тавдугаар сарын 22-нд төрсөн. Дэлхийн 106 орны гоо бүсгүйчүүд 57 дахь удаагийн “Дэлхийн мисс”-д оролцсоноос БНХАУ-ын мисс Чжан Цзылинь 2007 оны гоо бүсгүйгээр тодорсон. Хятадын хамгийн том загварын агентлаг болох “Asia model” группийн ерөнхийлөгчөөр ажилладаг.



2006 оны дэлхийн мисс

Польшийн Варшав хотод зохион байгууллагдсан “Дэлхийн мисс”-ийн ялагчаар Татана Кучирава тодорсон билээ. Тэрбээр 1987 оны арванхоёрдугаар сарын 23-нд төрсөн. Одоо Грекийн төв театр ажиллаж байна. 2008 онд хуримаа хийжээ.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/56717.html
Польшийн Варшав хотноо зохиогдсон дэлхийн мисс тэмцээнд Чех гаралтай Tatana Kucharova тэргүүлсэн билээ. Тэрээр 1987 оны 12 -р сарын 23 нд төрсөн. Грекийн төв театр ажиллаж байсан бөгөөд 2008 онд гэр бүлтэй болжээ.

Tatana Kucharova


Дэлгэрэнгүйг: http://miss.mn/56717.html
Татана Кучирава

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/56717.html


Дэлгэрэнгүйг: http://miss.mn/56717.html


Дэлгэрэнгүйг: http://miss.mn/56717.html


Дэлгэрэнгүйг: http://miss.mn/56717.html


Дэлгэрэнгүйг: http://miss.mn/56717.html


Дэлгэрэнгүйг: http://miss.mn/56717.html
Польшийн Варшав хотод зохион байгууллагдсан “Дэлхийн мисс”-ийн ялагчаар Татана Кучирава тодорсон билээ. Тэрбээр 1987 оны арванхоёрдугаар сарын 23-нд төрсөн. Одоо Грекийн төв театр ажиллаж байна. 2008 онд хуримаа хийжээ.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/56717.html


Дэлгэрэнгүйг: http://miss.mn/56717.html



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ШИНЭ ОН (103.57.94.121) 2016-12-23 18:40:10
ЗӨВ ШҮҮ
Zochin (14.203.209.56) 2016-12-20 20:12:06
medeenuudee jaahan emh tsegtstei hiimer yuma missvvdee buruu buruu taldn zurgaa orulad buru hvn deer n tailbar hiitsen yag bvr 2000 onoos ehleed ugsvvleed zurag bvhnii dor hiichmeer bgam nuhursug zubluguu